Иргэн Г.Доржтүвдэн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг танилцуулж, энэ шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ. Улмаар түүний санаачилсан өргөдлийг өнөөдрийн байдлаар 34,712 хүн дэмжиж, гарын үсэг зураад байна.
Тэрээр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна..
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан. Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. гэж дүгнэсэн юм.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан.
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайд зохисгүй хандлага гаргасан
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй” хэмээн танилцуулсан юм.
“Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан буй.