Монгол улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж байр сууриа илэрхийллээ.
–Үүсээд байгаа асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлээч ?
-Ардын нам, ардчилсан нам, ХҮН нам бол хамтарсан засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг. Энэ гурван нам бол нийлээд ажлаа хийж байгаа эрх баригчид. Сөрөг хүчин биш. Иргэд энийг ойлгооч ээ. Бид шал өөр эрхзүйн тогтолцоонд орсон. Өнгөрсөн хугацаанд нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар том төслүүдээ ч хөдөлгөж чадаагүй бие биедээ дэгээ тавьсан 35 жилийн амьдрал өрнөлөө. Тэгвэл 2023 онд бид үндсэн хуулийн өөрчлөлт хийж баруун европын загварыг авсан. Энэ загвар бол Германы загвар. Өчигдөр Монгол улс 75 жилийн түүхэнд хоёр дах хил холболтоо л хийж байна. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Ачааны тэрэгтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацаадаг, мөнгөтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацааж ирлээ. Үр дүнд нь асар их орлогоо алдсан. Том төсөл арай гэж хөдлөх үед өөр хов жив явж буй нь харамсалтай. Хил холболтын асуудлыг шийдэх гэж засгийн газар гурван удаа урагшаа явсан байдаг. Анхны удаа явахад төсвийн асуудал сөхөгдөж гарч ирсэн, хоёр дах удаагаа явахад засгийн газар огцор гэсэн асуудал гарч ирсэн, өчигдөр нээлтээ хийхэд ахиад л бужигналаа. Монголчууд эдийн засгийнхаа том асуудалд ач холбогдолгүй улс шиг харагдаж байна. Бид шүдээ зуугаад том төслүүдээ явуулъя л гэсэн нэгдсэн зорилготой.
–Залуучууд хил холболтын асуудлыг эсэргүүцээгүй. Зөвхөн орлогоо нотлохыг л шаардаж байгаа шүү дээ ?
-Би харин хэлээд байна шүү дээ. Тохиолдол нь сонин байна. 2 дугаар сарын 14-нд бид Харбинд гарын үсэг зурахад энд засаг огцрох тухай яригдаж байсан. Тэгвэл энэ асуудлыг өмнө нь яагаад гаргаж тавиагүй юм бэ ?
-Тэгвэл Ерөнхий сайдын хүүгийн тансаглал зөв гэж үү ?
-Ач холбогдлоо л хараач гээд байгаа юм. Энд өнөөдөр хил холболтын үр дүн асуух байтал орлого нотлох асуудал чухал болчихсон байна. Орлого нотлох асуудлыг ХҮН нам санаачилж хийж байсан. Зарчим байр суурь ч олон нийтийнхтэй ижил байгаа. Засгийн газарт орно гэдэг зөөлөн суудал биш маш их ажил л хүлээж байна. Маш их популизм байна, маш олон ашиг сонирхлууд байна. Бодит байдал ердөө л энэ. Би хувьдаа Оюун-Эрдэнэ гэж хүнийг худал ярьж, хулгай хийнэ гэж бодохгүй байна. Энэ асуудалд Ерөнхий сайд өөрөө тайлбар хийж байх.
2025-05-15 05:49:50
ТҮРИЙВЧ НЭГ БОЛЧИХСОН ! ДОРЖХАНД ! ГАНТӨМӨР НАРЫН АМНААС ӨӨР ЯМАР ҮГ УНАЖ ! ТАЙЛБАР ХИЙХ ВЭ ! МЭДЭЭЖ ШҮҮДЭЭ !!!