horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Визтэй иргэдийг Солонгосын хил дээрээс буцаадаг асуудлыг анхаарах ёстой гэв

post-img

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга БНСУ-руу зорчих виза авчихаад хил дээр буцаж байгаа Монгол иргэдийн асуудлыг хөндлөө. Гадаад харилцааны яам олон Монгол хүний эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэлд ямар нэгэн арга хэмжээ авах уу гэдгийг лавласан юм. Тодруулбал их хурлын дарга Д.Амарбаясгалан:

Виза гарсан учраас зардал мөнгөө гаргаад нисээд очсон хүмүүсийг Солонгос руу нэврүүлэхгүй байгаа асуудлыг Гадаад яам яах гэж байна вэ? Оруулахгүй юм бол яах гэж виза өгсөн юм бэ? Монгол иргэдийн эрхийг зөрчиж, хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа энэ асуудалд гадаад яам иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр юу хийсэн бэ? Иргэд энэ асуудлыг төрдөө тавьж, удаа дараа асуудлыг босгож ирлээ. Хэвлэлийн бага хурал хүртэл хийж байна. Жижиг асуудал биш. Тоохгүй орхих асуудал ч биш биз дээ гэж асуусан юм. Спикерийн асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

– БНСУ гадаад ажилчдаа цөөрүүлэх бодлого барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхдээ аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байна, бөглөсөн анкетаасаа зөрүүтэй мэдээлэл өгөх, очих хаягаа мэдэхгүй байх зэрэг БНСУ-ын хилээр нэвтрэх журмыг зөрчсөн асуудал гарч байгаа учраас зарим иргэдийг буцаасан асуудал гарч байна. 2025 он гарснаас хойш яг ийм гомдлыг манай яаманд албан ёсоор тависан 3 иргэн бий. Энэ 3 иргэний асуудлыг Солонгосын талд тавихад Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консулын хэлтсийн ажилтнуудыг дуудаж гомдол гаргасан иргэдийн хил дээрх бичлэгийг үзүүлж эрх нь зөрчигдсөн эсэх дээр хоёр талтай зүйл ярьж байна. Мэдээлэл нь зөрөх, өөрсдөө зөрчил гаргаснаа мэдүүлээгүй байх гэх мэт зөрчил гаргасан зүйл байгаа юм билээ. Яг манай иргэдийн ярьж байгаа шиг зүйл бас хил дээр өрнөөгүй болж таараад байгаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Монгол улстай дипломат харилцаатай улс орнууд манай иргэдэд бид тус иргэдэд хэрхэн ханддаг зарчмаар л хандах учиртай. Адил түвшинд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Монгол хүний эрхийг хамгаалах асуудал. Үүнд Гадаад харилцааны яам онцгой анхаараарай. Салбар хооронд эзэнгүй хаяж болохгүй шүү. Сүүлийн 5-6 жил яригдаж байгаа асуудал учраас онцгой анхааруулмаар байна Б.Батцэцэг сайд аа гэсэн юм.

0/1000