horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Ч.Лодойсамбуу: “MCS” групп Засгийн газар хоёр тэмцэлдээгүй шүү

post-img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах “Огцрох амархан” олон нийтийн жагсаал гурав дахь өдрөө Сүхбаатарын талбайд болж байна. Эл жагсаалд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ирж, өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд би саналаа өгсөн. Мөн Ш.Бямбасүрэн, Ж.Баярмаа нарын гишүүд гарын үсэг зурсан. Өчигдөр юунд их зэвүүцэл төрсөн бэ гэхээр зохион байгуулалтад ороод жагсаал хийж буй залуусыг “MCS” Ц.Элбэгдоржийн захиалгаар гэж харлуулж байгаад зэвүүцэл төрсөн.

Үеийн үед зөв асуудал дэвшүүлсний төлөө дүүжлүүлж байдаг. Би ч дүүжлүүлсээр ирсэн. Дүүжлүүлж байхад хажууд олон хүмүүс байхад сайхан. Залуучуудыг элдэвлээд байхаар нь өнөөдөр өөрийн биеэр ирж байна. Гэхдээ би холхон зогсож байна л даа.

“MCS” Засгийн газар хоёр тэмцэлдээгүй шүү. Олон нийтэд л тэмцэлдэж байгаа юм шиг харуулаад байна. Тиймээс бид хэрсүү байх хэрэгтэй шүү. Залуучуудын итгэл үнэмшил өөр байгаа” гэлээ.

0/1000