Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс БНСУ монгол иргэдийг хил дээрээс буцаадаг асуудлаар тайлбар авлаа.
–Монголчуудыг хил дээрээс буцааж байгаа асуудлыг БНСУ-ын талд хэрхэн тавьсан бэ?
-Манай улсын нэр хүндээс гадна гадаад харилцааны зарчмаа баримтлах учиртай. Манай дипломат албад хүн хүч цөөтэй ажилладаг. Гэхдээ Солонгос улс дахь консулын ажилтнуудаа нэмэх бодлого барьж байна. Учир нь тэнд Монгол Улсын иргэд олон байгаа. Инчоны нисэх онгоцны буудал дээр 1 ажилтан ажиллуулна. Зорчин очиж байгаа иргэд бөглөж байгаа анкетынхаа мэдээллийг өөрөө эргээд тайлбарлаж чаддаг байх ёстойг ойлгох учиртай. Виз мэдүүлдэг газрууд ч энэ тал дээр анхаарч, виз авч байгаа иргэддээ тайлбарлаж өгдөг байх шаардлага үүсэж байна.
-Гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Гадаад харилцааны сайд ажиллаж байгаа юу?
-Энэ чиглэлээр ажиллаж байна. Гадаадад олон жил амьдарч байгаа иргэдийнхээ судалгааг хийж, эх орондоо ирээд мэргэжлээрээ ажиллах ямар боломж байгааг судлахыг хилийн чанадад байгаа Элчин сайдын яамдадаа санал тавих бодолтой байгаа. Гэхдээ эрх зүйн орчноо болоод хүлээж авах нөхцөл байдал хэр байгааг нарийн судалж байж шийдэх учиртай. Өмнө нь бид “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлээд, ирсэн иргэд хохироод, гомдоод буцсан жишээ зөндөө бий. Энэ алдааг давтахгүйн тулд бэлтгэлээ сайн хангах ёстой. Бид энэ асуудлыг Засгийн газрын хурал дээр 1 биш удаа ярьж байсан.
2025-05-15 09:14:27
ene pizdaa avgai hezee ch irgediinhee tuluu yu ch hiij baigaagui hiih ch ugui zailuul taarna