horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Ганбат: Л.Гантөмөр, Т.Доржханд 2-ыг төрсөн ээж аав нь ч танихгүй болтлоо ЗГ-ын улаан хамгаалагчид болчихлоо

post-img

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Д.Ганбат гишүүний хэлсэн үг олны анхаарлыг татлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Д.Амарбаясгалан дарга МАН-ын сайн генсек байсан. Одоо УИХ-ын сайн дарга болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ж.Баярмаа гэдэг хүн заавал 1 даргаар доромжлуулж байх ёстой юм шиг ойлголт нийгэмд үлдээгээд байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй ээ. Ойлголтын зөрүү байна. Намууд нэгдээд 1 засгийн газар байгуулаад гоё болчихдог бол энэ намуудыг нэгтгэчихмээр байх юм. 2 намаа ч нийлүүлчихмээр байна. Сайд нарын тоо олшроод улс орон хөгжчихдөг юм бол ахиад 2-3 сайд нэмчихмээр байна. Би бол эсрэг үзэл бодолтой. Хэзээ ч хувийн хэвшлийн өмнөөс төр засаг орж ажлыг нь булааж хийгээд байгаа нөхцөлд улс орон хөгжинө гэж байхгүй ээ. Тэр дампуурчихсан Аргентины араас Венесуэлийн араас л яваад байна. Өнөөдөр бид энд хөгжил ярьж байгаа боловч хүслийн жагсаалт л болно. Цаг хугацаа алдаад байна. Хувийн хэвшлээ дэмжээ. Цалин цавуу цагтаа тавьдаг, инновац оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдээ битгий үзэн яд аа. Одоо хар лдаа Эрдэнэтийн 51 хувийг олж ирээгүй байсан бол саяын ковидын цар тахлыг бид давахааргүй л байлаа шүү дээ. Тэр 51 хувиа нөгөө компани нь буцаагаад Оросууддаа өгчихвөл тэгээд бид яах юм бэ? Иймэрхүү л байдалтай байгаа шүү дээ. Одоо миний хажууд 2 намын дарга сууж байна. Л.Гантөмөр, Т.Доржханд 2-ыг бол төрсөн эцэг эх нь ч бараг ялгахааргүй болсон байх аа. Овоо аятайхан юм ярьдаг байсан чинь одоо засгийн газрын улаан хамгаалагч нар шиг л байх юм. Ярьж байгаа юм нь өөр болчихсон. Бараг ээж нь ч мэдэхээргүй болчихлоо. Манай хүүхдүүд юу яриад байна аа гээд. Үзэл бодол нь яадаг юм солигдчихдог юм уу? Засгийн газрыг 9 сайдтай, 9 яамтай болгомоор байна. Манай ард иргэд ямар хэцүү байна аа. Зүүн хойд азидаа бид хамгийн ядуу улс нь болчхоод байна шүү дээ. Иргэд маань бусад орны хил дээрээс нохой гахай шиг хөөгдөж байна. Өчнөөн мянгаараа манай залуучууд хараар ажиллаж байгаа. Олигтой байгаа ганц салбар байна уу? байхгүй шүү дээ. Үүнийг л өөрчилмөөр байна. Ирэх жилээс гэрэл цахилгаан тасардаг хэвээрээ байна гэсэн. Тэгсэн хэр нь үнээ нэмчихсэн гэсэн юм.

0/1000