Өмнөговь аймгийн төвөөс Цогтцэций сум хүртэл тавих төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төслийг боловсруулж эхэлжээ. Уг төмөр зам нь зөвхөн тухайн чиглэлийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна, цаашид хэрэгжих Замын-Үүд–Зүүнбаян–Даланзадгад–Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь болох юм.

