horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Аз жаргалтай гэр бүл” марафон гүйлт болно

post-img

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан, Хөвсгөл аймгийн төвд маргааш “Аз жаргалтай гэр бүл” марафон гүйлт болно.
Гэр бүлийн үнэ цэн, тогтвортой эерэг харилцаа, гишүүдийн тэгш оролцоо, чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрүүлэх, халуун дулаан уур амьсгалыг дэмжих зорилгоор энэ марафоныг зохион байгуулж буй аж. Оролцогчдыг өглөө 10:00 цагаас Чингүнжавын талбайд бүртгэнэ. 10:00-13:00 цагийн хооронд тус аймгийн Замын цагдаагийн тасаг төв замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэдийг гэр бүлээрээ марафонд оролцох боломжоор хангах юм байна.

0/1000