horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой холбоотой гомдлыг дээд шүүхэд гаргажээ

post-img

Төрийн албаны зөвлөл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг шүүхэд өгчээ. Шалтгаан нь Б.Баасандорж нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан аж. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 0778 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөж хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Б.Баасандоржийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 22.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж, тус мөнгийг түүнээс гаргуулахаар Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх хариуцагч Б.Баасандоржоос 8.8 сая төгрөг гаргуулж, төрд учирсан хохирлыг төрүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа хууль бус шийдвэр гаргасны дагуу төрд учирсан 22.9 сая төгрөгийг төлүүлэх ёсгүй хэмээн үзжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой хэмээн үзэж, давж заалдах шатны гомдлыг хүлээн зөвшөөрөлгүй Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Дээрх гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 20-ны өдөр хэлэлцэхээр тов тогтоожээ.

0/1000