Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын тогтоолоор сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг. 2024 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан байна. Гэрээнд заасан хуваарийн дагуу үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авчээ. Энэ нь нийгмийн даатгалын хөрөнгийг анх удаа бондын хүүгийн орлогоор өсгөсөн явдал болж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13,3 тэрбумаар өслөө
- 2025/05/16
- •
- 25 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай