horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

“Blackpinк” аялан тоглолтоо “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

post-img

К-поп хөгжмийн ертөнцийн тод төлөөлөл болсон охидын “Blackpinк” хамтлаг 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Гоянг цэнгэлдэх хүрээлэнгээс Дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр товлоод буй. Тэгвэл тэдний ээлжит аялан тоглолт “Deadline” буюу эцсийн хугацаа гэх нэртэй байх нь ээ.

“Blackpink” хамтлагийн хувьд жил 10 сарын дараа дахин аялан тоглолт хийх гэж байна. Сөүл дэх тоглолтын дараа “Deadline” Хойд Америк, Лос Анжелес, Чикаго, Торонто, Нью-Йорк, дараа нь Парис, Милан, Барселона, Лондонд болохоор товлов. Одоогоор хамтлаг аяллын эцсийн зогсоолоо 2026 онд буюу 1 дүгээр сарын 16-18-ны хооронд Японы Токиогийн Домд хийхээр төлөвлөж байна

Хамтлагийн фэнүүд “Deadline” нэрийг магадгүй хамтлагийн гишүүд соло карьер руу шилжих, эсвэл хамтлаг шинэ концепц руу орж буйг илтгэх санаа байж болох юм хэмээн таамаглаж байна. Харин зарим нь “deadline” гэх ойлголтыг хамгийн сүүлийн хамтарсан тоглолт байж магадгүй хэмээн тайлбарлаад байгаа ч тэд 2023 онд гэрээгээ сунгасан тул гэрээний хугацаа дуустал хамтлаг тарахгүй хэмээн фэнүүд нь цахим орчинд мэтгэлцэж байна.

0/1000