Нийслэлийн 331.791 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр 718 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 228.710 иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны хураамжаа төлжээ.
Тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд татвар, төлбөр, хураамжаа жил бүрийн 5 дугаар сарын 31-ний дотор дүүргийнхээ Татварын албанд төлөх үүрэгтэй. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн болон өөрөө явагч хэрэгслийнхээ жилийн татварыг 4 тэнцүү хуваан, улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор төлдөг.
Иргэд тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа “ИМонголиа”, “Ибаримт”, “Итакс” апп, “Гэрэгэ” киоск, smartcar.mn, autobox.mn сит, арилжааны банкны аппликэйшнээр болон банкинд очиж төлөх боломжтой.