horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

К.Роналдо Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүлэв

post-img

Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг хөл бөмбөгийн од тамирчин Кристиано Роналдо гурав дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол NBA-ийн од Стефен Көрри хоёрт бичигджээ.

Бизнесийн сэтгүүлийн мэдээлснээр, карьерынхаа туршид тус жагсаалтыг тав дахь удаагаа тэргүүлж буй К.Роналдо нийт орлогоо 15 сая ам.доллароор нэмэгдүүлж, 275 сая ам.долларын орлогоор нэгд жагссан байна.

Түүний энэхүү үзүүлэлтийг 2015 онд нь 300 сая ам.доллар, 2018 онд 275 сая ам.долларын орлого олж байсан дэлхийн аварга боксчин Флойд Мэйведер л үзүүлэлтээрээ давж байгаа ажээ.

Өдгөө 40 настай Португалийн довтлогч К.Роналдо 2022 оны 12-р сард Саудын Арабын мэргэжлийн лигт шилжсэн бөгөөд цалингаас гадна түүний төрөл бүрийн ивээн тэтгэгчдийн гэрээнүүдээр дамжуулан олсон орлогын нийт хэмжээ нь 939 саяд хүрээд байна.

Өнгөрсөн 3-р сард NBA-д гурван онооны шидэлтээрээ нийт 4000 оноо авсан анхны тоглогч болсон Golden State Warriors багийн хамгаалагч С.Көрри 156 сая ам.долларын орлогоор Forbes сэтгүүлийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол Их Британийн боксчин Тайсон Фюри өнгөрсөн оны 12-р сард дэлхийн хүнд жингийн аваргын цомоо Украины Александр Усикт алдсан ч 146 сая ам.доллароор жагсаалтын гуравт бичигдсэн байна. Тайсон Фюри нь Netflix платформын реалити шоуны ашиг хүртэж, Мальта улсын аялал жуулчлалын хөтөлбөртэй хамтран ажилласнаар орлогоо нэмэгдүүлжээ.

Ингээд Forbes сэтгүүлээс зарласан 2025 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчны жагсаалтыг танилцуулья:

  1. Кристиано Роналдо (хөл бөмбөг) – $275 сая
  2. Стефен Көрри (сагсан бөмбөг) – $156 сая
  3. Тайсон Фюри (бокс) – $146 сая
  4. Дак Прескотт (америк хөл бөмбөг) – $137 сая
  5. Лионел Месси (хөл бөмбөг) – $135 сая
  6. Леброн Жеймс (сагсан бөмбөг) – $133.8 сая
  7. Хуан Сото (бейсбол) – $114 сая
  8. Карим Бензема (хөл бөмбөг) – $104 сая
  9. Шохэй Отани (бейсбол) – $102.5 сая
  10. Кевин Дюрант (сагсан бөмбөг) – $101.4 сая
0/1000