horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Чуулганы хуралдаанаас 2 гишүүн чөлөө авсны нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

post-img

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 94 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанд оролцох ёстой 126 гишүүнээс 3 нь эмнэлгийн чөлөөтэй бол 23 гишүүн гадаад томилолттой учраас хуралдаанд оролцож чадаагүй байна. Харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, экс ерөнхий сайд Н.Алтанхуяг нар чуулганаас өчигдөр өнөөдөр 2 өдрийн чөлөө авч хуралдаанд оролцсонгүй. Чуулганы нэгдсэн хуралдааныг 6 гишүүн шалтгаангүй тасалсан бөгөөд тодруулбал С.Амарсайхан, Т.Аубакир, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, П.Наранбаяр нар ажилдаа ирээгүй байна.

0/1000