horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өмнөговь аймаг хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулна

post-img

Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран 4, 6, 8, 10, 12, 14, 16, 17 насны хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлтгэж байна. Тус аймгийн хэмжээнд энэ насны 12.243 хүүхэд бий. Тэдний эрүүл мэндийн байдлыг үнэлэн, мэргэжлийн эмчийн хяналтад авч, өвчтэй хүүхдүүдийг эмчлэх аж. “Жаргалтай ирээдүй” урьдчилан сэргийлэх үзлэгийг 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн, тус аймгийн 15 суманд зохион байгуулна.

Тухайлбал: 4 настай багачуудаас А бүлгийн стрептококк, цагаан хорхой илрүүлэх шинжилгээ авч, шүд, нүдний эмчийн үзлэгт хамруулна. 6-17 настай хүүхдүүдэд хеликобактери, өөх тос, эрдэс, сахарын шинжилгээ хийнэ.

0/1000