horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шри Чинмойн галт бамбарыг 3 улсын хилийн уулзарт хүргэнэ

post-img

Шри Чинмойн “Эвийн өргөө-Энхийн гүйлт” ирэх даваа гарагт Монголоос эхлэх гэж байна. Хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүссэн энэхүү олон улсын буухиа гүйлт Монгол Улсад 16 дахь удаагаа болох юм.

Өнөө жил энхийн галт бамбарыг 5 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотоос барианаас барин гүйж, Багануур-Чингис-Чойбалсан-улсын хил гэсэн маршрутаар үргэлжлэн, БНХАУ-ын нутагт шилжиж, Алтан-Эмээл-Амгалан-Хайлаар-Манжуур гэсэн маршрутаар буухиалан, Монгол, Хятад, Орос улсын хилийн уулзварт 5-р сарын 31-нд хүргэнэ. 13 хоног үргэлжлэх энэ буухиа гүйлтэд оролцогчид манай улсын 4 аймгийн 15 сум, суурингаар дайрч, нийт 1470 км зам туулна.

0/1000