Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт улсын төсвийн 112.4 тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургуулийн 12 барилгыг 2024, 2025 он дамнуулан барьж байна. Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, хяналт тавин ажиллаж байна. Эдгээр барилгыг танилцуулъя.

- 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг “Агар дүнз” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч нэмэлт хөрөнгийн асуудлаар шүүхэд гомдол гаргажээ.
- 12 дугаар хороонд 720 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгыг “Дарцагт ноёд групп” ХХК ашиглалтад орууллаа.
- 71 дүгээр сургуулийн хичээлийн өргөтгөлийг “Стнаа” ХХК ашиглалтад орууллаа.
- 17, 18 дугаар хороонд 280 ортой цэцэрлэгийн барилгыг “Манагал” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч нэмэлт мөнгө гаргуулахаар шүүхэд ханджээ.
- 49 дүгээр хорооны цэцэрлэгийг өргөтгөхөөр “Сизу” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. Тус барилгыг энэ оны 9 дүгээр сарын 1-нд хүлээлгэн өгнө. 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
- 2 дугаар хороонд 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг “Дарцагт ноёд групп” ХХК ашиглалтад орууллаа.
- Тус дүүрэгт 50 ортой цэцэрлэгийн шинэ барилгыг “Вилла бридж” ХХК ашиглалтад орууллаа.
- Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн 3 дугаар байрыг “Хаппи бьюлдинг” ХХК барьж, 25 хувьтай үргэлжилж байна.
- 9 дүгээр хороонд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн хүрээнд хэрэгжүүлэх 960 хүүхдийн сургууль барихаар “Солармед монгол” ХХК гэрээ байгуулжээ. Барилга угсралтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.
- 9 дүгээр хороонд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар “Бридж констракшн” ХХК гэрээ байгуулжээ. Барилга угсралтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.
- 9 дүгээр хороонд 4 дүгээр сургуулийн бага сургуулийн өргөтгөлийг “Инерци” ХХК барихаар зураг төсөв гаргаж байна.
- Монгол Улсын Консерваторын цогцолборыг “Морин сувд” ХХК барьж байна. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.