“Гранд автобус” ХХК өнөөдрөөс 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар Улаанбаатар хот-Завхан аймгийн Улиастай сум чиглэлд үйлчилж эхэллээ.
VIP автобусны онцлог:
- Суудал нь 45 градус налах түшлэгтэй
- Хөл амраагчтай
- Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
- Суудал бүрт гар утасны цэцэглэгч
- 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй
- Зорчигчдод үнэ төлбөргүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчилнэ.
Уг автобус долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан, ням гарагт 12:00 цагаас Улаанбаатар хот болон Улиастай сумаас зэрэг хөдөлнө.
Нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136.000, хүүхэд 68.000 төгрөг байна.