Ерөнхийг сайдыг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилнэ. Хэдийгээр 3 намын хамтарсан засгийн газар ч гэлээ засгийн хамтран байгуулсан намын зарим гишүүдийн зүгээс Л.Оюун-Эрдэнийг огцруулах хүсэлтэй иргэд олон байгаа нь өнгөрсөн 5 хоногийн жагсаалаас ажиглагдсаар байна. Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд 44666 хүн гарын үсэг зураад байгаагийн дотор УИХ-ын гишүүд ч багтсан байгаа аж. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ш.Лодойсамбуу, Ж.Золжаргал, Ж.Баярмаа нар Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж гарын үсэг зурсан бол УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн хөдөө томилолтоос ирээд зурна гэдгээ мэдэгджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 4 гишүүн гарын үсэг зуржээ
- 2025/05/19
- •
- 20 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай