horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Т.Доржханд: Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ орлогоо нотолцгооё!

post-img

Ерөнхий сайдын хүүгийн тансаглал илэрсэнтэй холбоотойгоор ЗГ-ыг хамтран байгуулсан ХҮН-ын дарга Т.Доржхандаас байр суурийг нь тодрууллаа.

-Та Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлыг хувь улстөрчийн хувиар хэрхэн харж байна вэ?

-Ерөнхий сайд орлогоо нотолчихвол болох асуудал гэж харж байна. Ерөнхий сайд орлогоо нотлох байх. Би бас орлогоо нотолъё. Л.Гантөмөр дарга орлогоо нотол. Ерөнхийлөгч ч гэсэн орлогоо нотлог. УИХ-ын гишүүд ч орлогоо нотлох ёстой. Бүгдээрээ орлогоо нотолж байж, энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй хүмүүс байвал тэр хөрөнгөө улсдаа тушаа. Орлогоо нотолж чадсан нь эргэлзээ тээнэгэлзээгүй цаашаа явах ёстой гэдэг байр суурьтай байна.

-Хууль эрх зүйн хувьд энэ боломжтой юу?

-Хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөл боловсруулж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд мөн өөрөө байр сууриа илэрхийлсэн байна лээ. “Сэтэрхий зүү улсаасаа хулгайлсан бол би хариуцлагаа хүлээнэ” гээд хэлсэн байсан. Тэр нь зүйтэй. Цаашдаа бүгдээрээ л энэ зарчмаар явах нь зөв гэж бодож байна.

-Тэгэхээр бүгдээрээ АТГ-т шалгуулна гэсэн үг үү?

-Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд бүгдээрээ орлогоо нотлох нь зөв шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын даргаасаа эхлээд бүгд нотлоод явах хэрэгтэй. Шаардлагатай бол төрийн нарийн бичгийн даргын түвшинд бас хэрэгжүүлбэл зүгээр байх. Нэгэнт ийм эргэлзээ тээнэгэлзээ гарчихсан байхад, хааж байж урагшлах нь зүйтэй.

-Засгийн газраас Хөрөнгө хураах хуулийн төсөл өргөн барьсан гээд байдаг. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын товд ороогүй удаж байна. Энэ янзаараа хэлэлцэхгүй, замхруулах юм биш биз дээ?

-Бидэнд засах зүйл байна л даа. Нийгэмд хөрөнгө хураах хуультай холбоотойгоор жирийн бизнес эрхлэгч иргэдийн хөрөнгийг хураах гэж байгаа мэт ташаа ойлголт яваад байна. Манай Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн яриад байгаа зүйл уг нь зөв байхгүй юу. Эрх мэдэлтэй улстөрчид хууль бусаар олж авсан хөрөнгөөрөө зугаацаад, тансаглаад яваа бол тэр хүмүүсийн хөрөнгийг шалгая гээд байгаа юм. Үнэхээр хөрөнгө нь хууль бусаар олдсон нь нотлогдвол хариуцлагаа хүлээгээд шоронд суу. Эсвэл тэр хөрөнгөө төлөөд, эрх чөлөөтэй үлд гэдэг 2 сонголт өгөх хууль шүү дээ.

Энэ бол өрсөлдөгчийнхөө хөрөнгийг үндэслэлгүйгээр хурааж, намнах зүйл огт биш. Одоо бид өөрчлөх ёстой асуудал бол эрх мэдэлтэй хүмүүс орлогоо нотлоод, цаашаагаа ажиллана. Нотолж чадаагүй бол хөрөнгөө хураалгаад, улс төрийн хариуцлага хүлээж, улс төрөөс үүрд явна гэсэн үг. Ийм зохицуулалттай болгоод, бид ЗГ-ын хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцээд, ирэх 7 хоногоос өргөн барина. Энэ ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлна гэж байгаа. Энэ нь ч зөв. Зарчим нь зөв. Залуучуудын жагсаал цуглаан бас зөв шүү.

Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь залуусын жагсаалыг ашиглаад, Монгол Улсын төрийг тогтворгүй болгох, хил холболтыг гацаах нөхцөлд хүргэх вий. Бид бусад хүмүүст Монголын төр тогтворгүй гэдэг ойлголт өгч болохгүй шүү дээ. Энэ нь цаашлаад хөрөнгө оруулалтыг үргээх вий гэдгээс болгоомжилж байна. Тийм нөхцөл байдалд яавч хүргэж болохгүй. Өнөөдөр Дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Монгол Улс битгий хэл Хятад, Орос улсад ч алга байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ гэхээр тогтвортой ЗГ, тогтвортой бодлогыг л хүсдэг. ХҮН, АН хоёр ЗГ-т орсон нь ерөөсөө л улс төрийн тогтвортой байдлын төлөө. Түүнээс бид халуун хөнжил, дулаан суудалд шигдсэн зүйл байхгүй. Шадар сайдын хувьд би ийм л байр суурьтай байна. Аливаа улстөржсөн асуудалд хий эргэж явахгүй ээ.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

0/1000
zochin

archaagui har haltar bangladesh pizduu