horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гаальд мэдүүлсэн мөнгөнөөс татвар, хураамж авдаггүй

post-img

Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад, дотоодын иргэд гаалиар авч гарч буй бэлэн мөнгөнөөсөө ямар нэг татвар, шимтгэл, хураамж төлдөггүй. Энэ талаар Гаалийн тухай хууль болон холбогдох журамд ямар ч заалт байхгүй.

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зааснаар Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад, дотоодын бүх иргэн 15 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх валют, цахим мөнгийг гаальд заавал мэдүүлэх үүрэгтэй. Хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлгийн хуудсан дээр уг мөнгөө бичнэ. Мэдүүлсэн тохиолдолд асуудалгүй.

15 саяас бага мөнгийг гаальд мэдүүлэх албагүй. Хэрвээ гаальд мэдүүлэхээс татгалзах, нуух, худал мэдүүлсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн 11.29.22-т заасны дагуу уг мөнгийг хурааж, түүний 15%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн биедээ авч яваа валютаа гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харьяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.

0/1000