horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Аймгууд агаарын чанараа хянах станцтай боллоо

post-img

БНСУ-ын Байгаль орчны яамны буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг агаарын чанараа хянах автомат станцтай болгож байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн УЦУОШТ-д агаарын чанар хянах автомат станц суурилуулав. Ийн манай улсын 4 аймаг ийм станцтай болж байна.

Аймгууд агаарын чанараа 08:00, 14:00, 20:00 цагт механик аргаар хэмждэг. Одоо минут тутамд зориулалтын төхөөрөмжөөр хэмжих, хянах боломж бүрдлээ. Уг станц хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм.

0/1000