horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3 сар уух эмээ хилээр оруулж ирж болно

post-img

Монгол Улсын хилээр орж ирж буй зорчигч гэр бүлийн гишүүнийхээ хэрэгцээнд зориулан, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрдөг. Тэр нь дээд тал нь 3 сарын хэрэглэх хэмжээтэй байх ёстой. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн, 2024.10.01-нээс мөрдөж эхэлсэн. Үүнд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулдаг.

Яаралтай тусламж болгон уудаг эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд эмчийн бичсэн жор шаардана. Ийм эм дээд тал нь 7 хоног уух хэмжээтэй байж болно. Бусад эм, хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүн дээд тал нь 3 сарын хэрэгцээнийх байхыг зөвшөөрдөг. Үүнийг хилээр нэвтрүүлэхэд, эмнэлгийн магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг зорчигч биедээ авч явах шаардлагатай. Ийм бичиг байхгүй бол хилээр нэвтрүүлэхгүй.

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилготой, хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай тарилгаас бусад бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайн эм, бүтээгдэхүүний хэрэглээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн дээрх зааврыг үндэслэнэ.

Зорчигч хувьдаа хэрэглэхээр гадаадаас оруулж ирсэн эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зарж борлуулах хориотой.  

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог эм, бүтээгдэхүүн

• Судсаар сэлбэх шингэн

• Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм

• Антибиотик тариа

• Цусны бэлдмэл сийвэн орлох эм

• Нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэл

0/1000