horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дотоодын аялагчдын тоо буурах хандлагатай болжээ

post-img

Дотоодын аялал жуулчлал 2023 оныхоос эрс буурчээ. 1,4 сая хүн 220 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэж байжээ. Харин өнгөрсөн оноос дотоодын аялал жуулчлал эрс буурч байна. 2024 онд дотоодын 1 аялагчид хоногт 1,2 сая төгрөг зарцуулж байгаа дундаж үзүүлэлт гарчээ. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр гадаадад аялах боломжтой учраас дотоодын аялал жуулчлал буурах хандлагатай болоод байгаа юм. Өнгөрсөн жилд гадаадын 800 гаруй мянган жуулчин ирсэн тухай тоо байна. 2023-2024 оныг Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласан ч энэ уриалга төдийлөн ажил хэрэг болж чадаагүй байна.

0/1000