horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Арабын Нэгдсэн Эмират Улсад цельсийн 51.6 хэм хүрч халжээ

post-img

Арабын Нэгдсэн Эмират Улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр хэт халж, агаарын температурын шинэ дээд хэмжээ бүртгэгдсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт АНЭУ-ын Свейхан хотод цельсийн +51.6 хэм хүртэл халснаар хамгийн халуун 5-р сарын шинэ рекорд тогтоосныг тус улсын Үндэсний цаг уурын төвөөс мэдээлжээ.

Өмнөх өдөр нь буюу 23-ны баасан гарагт нийслэл Абу Даби хотын ойролцоо цельсийн +50.4 хэм хүрч халснаар рекорд тогтоогоод байсан бол дараа өдөр тус улсад бүртгэгдсэн хамгийн халуун 5-р сарын рекордыг шинэчлэн тогтоосон байна.  

Үүний өмнөх хамгийн халуун 5-р сарын рекордыг 2009 онд цельсийн +50.2 хэм хүрч тогтоож байжээ.

Дэлхийн хамгийн халуун бүс нутагт оршдог, цөлөрхөг газар нутагтай тус улс нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийнхүү хэт халалтын эрсдэлтэй нүүр тулгардаг байна. 

Эрдэмтэд дахин давтагдах шинж чанартай хэт халалтыг дэлхийн дулаарлын тод илэрхийлэл гээд хэт халах явдал жилээс жилд давтамж нь улам бүр ойртож, үргэлжлэх хугацаа нь уртасч, температурын хэмжээ нь нэмэгдсээр байгааг анхааруулсаар байгаа билээ.

Сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд хэт халуун өдрүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Greenpeace-ийн 2022 оны судалгаагаар Ойрхи Дорнод нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус, хүнсний хомсдолд өртөх, хэт халах хамгийн эрсдэл өндөртэй бүс нутгаар нэрлэгдсэн бөгөөд АНЭУ зэрэг зургаан улсыг хамарсан дээрх судалгааны тайланд тус бүс нутаг дэлхийн дунджаас бараг хоёр дахин хурдан хугацаанд дулаарч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бүс нутгийн хоол хүнс, усны хангамж “маш эмзэг” болж байгааг онцолсон юм.

0/1000