horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Израил дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг шатаахыг оролдсон эрэгтэйг баривчилжээ

post-img

Израилын Тел-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг шатаахыг оролдсон АНУ болон ХБНГУ-ын давхар иргэншилтэй эрэгтэйг ням гарагт АНУ-ын Нью Йорк хотын Жон Ф.Кеннедигийн нисэх онгоцны буудалд баривчилжээ.

28 настай АНУ/ХБНГУ-ын иргэн болох Жозеф Ноймайерыг энэ сарын 19-ний өдөр Тел-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ руу хар бараан өнгийн үүргэвчтэй нэвтрэхийг оролдох завдах үедээ үүргэвчээ хаян зугтаасан бөгөөд тэрээр дараа нь зочид буудлаасаа баривчлагдсан байна.

ЭСЯ-ны хамгаалалтын ажилтнууд түүний үүргэвчнээс гурван ширхэг “Молотов коктейль” хэмээх шатагч шингэн бүхий гар хийцийн бөмбөг олсон бол Израилын эрх баригчид түүнийг албадан гаргасан ажээ.

АНУ-ын хуульзүйн департаментын зүгээс мэдэгдсэнээр түүнийг ням гарагт нисэх онгоцны буудалд баривчилсан даруйдаа шүүхэд хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар түр хоригдож байгаа гэжээ. 

Жозеф Ноймайерыг Израил дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгад дэлбэрэлт, халдлага үйлдэхээр төлөвлөсөн, Америкийн ард иргэд болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын амь насанд халдана хэмээн сүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа хэмээн АНУ-ын ерөнхий шүүгч Памела Бонди мэдэгдсэн байна. 

АНУ-ын эрх баригчдын зүгээс түүнийг өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “Тел-Авив дахь ЭСЯ-ыг шатаах”-аа амлаж, “АНУ, Америкийн иргэд бүгд үхээсэй” хэмээн нийтэлж, өөр хаяг дээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын амь насанд халдана хэмээн сүрдүүлсэн талаар мэдээлжээ.

Хэрвээ дээрх хэргүүдэд түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл тэрээр дээд тал нь 20 жил хорих ял сонсч магадгүй байгаа юм.

0/1000