horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

6-р сард тэтгэврийн зээлийн шалгуурыг бууруулна

post-img

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх зургадугаар сард хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн шалгуурыг зөөлрүүлэхийг хүссэн Засгийн газрын саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.  Төв банкны зүгээс мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард хуралдан тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур нөхцлийг чангаруулсан.  Энэ шийдвэр нь ахмадуудад хүнд тусаж байгааг илэрхийлсээр байгаа юм.

Тодруулбал сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэвэр барьцаалсан зээл авлаа гэхэд дээд тал нь 1.8 сая төгрөгийн зээл авах бололцоотой байгаа нь ахмадуудын асуудлыг шийдэж чадахгүй байгаа аж. Монгол Улсын хэмжээнд 345 мянган тэтгэвэр авдаг ахмад настан бий. Тэдний  50 гаруй хувь нь сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Хэдийгээр бага тэтгэвэртэй ч жилдээ 1 удаа зээл авах бололцоо гарвал өвлийн идэш бэлтгэх, сар шинэдээ бэлтгэх гээд ахмадуудад зайлшгүй шаардлага үүсдэг байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ахмадуудын 50 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн мэдээлэл байгаа юм.

0/1000
Зочин

Наана нь хуралдаж шийдвэолэж болдоггүй юм уу