horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Ф.Мерц Германы зэвсгийг Украинд ашиглуулахыг зөвшөөрнө гэв

post-img

ХБНГУ болон барууны бусад улс орнууд Оросын эсрэг тулалдахын тулд Киевт илгээж буй зэвсгийн хязгаарлалтыг цуцалснаа зарлаад байна. Харин Кремлийн зүгээс үүнийг “аюултай алхам” гэж нэрлэжээ.

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Герман, Франц, Их Британи болон АНУ-ууд Оросын эсрэг дайнд Украинд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс тус улсад илгээж буй зарим зэвсгийн хязгаарлалтаа цуцлаж байгааг зарласан байна.

Тэрээр Берлин хотноо зохиогдсон “WDR Europaforum 2025” арга хэмжээний дундуурх re:publica хэмээх цахим бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.

Өмнө нь алсын тусгалт пуужин гэх зэрэг зарим хүчирхэг зэвсгийг Украинд нийлүүлэхийг хязгаарлаж, хориглож байсан бол энэхүү хязгаарлалт үгүй болж байгаа бөгөөд Герман улс бүхий л чадлаараа Украин улсыг үргэлжлүүлэн дэмжих болно хэмээн Фридрих Мерц хэлсэн байна.

Үүнээс өмнө зөвхөн АНУ л Украинд алсын зайн тусгалт пуужин нийлүүлж байсан бол ХБНГУ-ын Канцлерын мэдэгдсэнээр одооноос эхлэн Герман, Франц, Их Британи зэрэг Украинд ойр орших улс орнууд хүчирхэг зэвсгүүдээ Киевт нийлүүлэхээр болоод байна.

Мерцын дээрх мэдэгдэл нь иймэрхүү шийдвэр гаргахаас зайлсхийж, болгоомжтой хандаж байсан өмнөх Канцлер асан Олаф Шольцоос огт өөр чиглэлд Герман улсын бодлого явж байгааг харуулаад зогсохгүй мөн гал зогсоох, энхийн яриа хэлэлцээнд төдийлөн ахиц дэвшил гаргахгүй байгаа ОХУ-ын эсрэг үзүүлэх барууны улс орнуудын хамтын дарамт, шахалтын нэг хэсэг болж байна.

Гэхдээ Ф.Мерцын засаг захиргаа 500 км зайд тусах хүчин чадалтай Германы Таурус пуужинг Украин улсад нийлүүлэхийг зөвшөөрөх эсэх, зөвшөөрсөн тохиолдолд хэзээ нийлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

0/1000