horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын холбооны шүүх Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон улсад тариф ногдуулсан гэж үзжээ

post-img

АНУ-ын холбооны шүүх тус улсын ерөнхийлөгч Д.Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон улсад импортын нэмэгдэл тариф ногдуулсан хэмээн үзсэн нь Трампын засаг захиргааны эдийн засгийн бодлогын амин чухал хэсэгт томоохон цохилт боллоо.

Олон улсын худалдааны шүүхийн зүгээс Цагаан ордны санаачилсан онц байдлын тухай хууль нь дэлхийн бараг бүх улс оронд импортын тариф нэмж ногдуулах нэг талын давуу эрх мэдлийг олгохгүй гэж үзсэн байна. 

Нью Йорк хотын Манхэттен дүүрэгт төвтэй тус холбооны шүүхээс АНУ-ын Үндсэн хуулийн дагуу бусад улсуудтай хийх худалдааг зохицуулах онцгой эрх Конгресст л байдаг бөгөөд ерөнхийлөгчийн эдийн засгаа хамгаалах бүрэн эрх нь Конгрессын дээрх эрхийг давамгайлахгүй гэж мэдэгджээ.

Гэхдээ мэдээж холбооны шүүхийн уг шийдвэрийг Трампын засаг захиргаа давж заалдах боломжтой юм.

Трампын тариф ногдуулсан улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолдог таван жижиг бизнесийн нэрийн өмнөөс Liberty Justice Center хэмээх байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Трампын “Чөлөөлөх өдөр” гэгдэх тарифын бодлогын эсрэг хууль эрх зүйн анхны томоохон сорилт болоод байна. 

Д.Трамп өнгөрсөн сарын 2-ны өдөр дэлхийн 100 орчим улс оронд импортын тарифын нэмэгдлийг зарласнаас хойш олон улсын санхүүгийн зах зээлд савлагаа үүссэн бөгөөд түүнээс хойш Цагаан ордон гадаад улс орны засгийн газруудтай яриа хэлэлцээ явуулснаар заримынх нь тарифыг цуцлаж, заримыг нь бууруулж, түр хойшлуулах зэрэг арга хэмжээг аваад байгаа билээ.

0/1000