horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ $1 тэрбумаар худалдахаар болжээ

post-img

Поп од, дуучин Жастин Биберийн эхнэр, загвар өмсөгч Хэйли Бибер өөрийн нүүр будаг, гоо сайхан, арьс арчилгааны “Rhode” брэндээ e.l.f. Beauty компанид 1 тэрбум ам.доллароор худалдахаар болсон байна.

28 настай загвар өмсөгч Хэйли Бибер “Rhode” брэндээ 2022 онд нөхрийн хамт үүсгэн байгуулж байсан бөгөөд брэндээ өөрийн дунд нэрээр нэрлэж байсан байна.

Түүний брэндийн нэр хүнд TikTok гэх мэт аппликейшнүүдийн ачаар цахим орчинд өсөж, 2024 оны 3-р сараас хойшхи нэг жилийн хугацаанд нийт орлогын хэмжээ нь 200 сая ам.долларыг даваад зогсохгүй АНУ болон Их Британи дахь Sephora сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөөд байсан байна.

Тэгвэл түүний брэндийг худалдан авах тохиролцоонд хүрсэн талаар e.l.f. Beauty компанийн зүгээс мэдэгдэж, 800 сая ам.долларыг бэлнээр болон компанийн хувьцаа хэлбэрээр төлөх бол 200 сая ам.долларыг нь компанийн ирээдүйн орлогоос төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

Хэйли Бибер мөн өөрөө “Rhode” компанийн ахлах бүтээлч даргын албан тушаалд үлдэх бөгөөд энэхүү тохиролцоо нь брэндийн “дараачийн шинэ үе шат” болж байгаа гэдгийг өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа онцолжээ.

Талууд “Rhode” брэндийг худалдан авах гэрээг оны сүүлээр эцэслэн байгуулахаар болсон байна.

0/1000