horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Трампын тариф одоохондоо хүчинтэй хэвээрээ үлдлээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн улс орнуудад ногдуулсан импортын тариф нь хууль бус бөгөөд түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээх холбооны шүүхийн шийдвэр гарснаас нэг хоногийн дараа буюу пүрэв гарагт давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан байна.

Холбооны давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу олон улсад ногдуулсан Трампын тариф одоохондоо хүчинтэй хэвээрээ үлдэхээр болжээ. Трампын тарифыг хууль бус гэж үзсэн худалдааны шүүхийн шийдвэрийг Холооны давж заалдах шатны шүүхээс хэсэг хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаар Трампын импортын тариф мөн хэсэг хугацаанд үргэлжилэхээр болсон байна.

Трампын засаг захиргааны зүгээс худалдааны шүүхийн шийдвэрийг давж заалдахдаа тус шүүхийн шийдвэр нь ерөнхийлөгчийн бодлогыг алдаатай буруу таамаглаж, нөр их хөдөлмөр зарцуулж олон сарын турш явуулж буй худалдааны яриа хэлэлцээг сүйрүүлэх эрсдэл учруулсан хэмээн буруутгажээ.

Мөн “шүүх биш улс төрийн албадууд л гадаад бодлого болон эдийн засгийн бодлогыг тодорхойлдог” хэмээн тодотгож, худалдааны шүүхийн шийдвэрийг хойшлуулахгүй бол Дээд шүүхээс яаралтай тусламж хүсэх болно хэмээн сүрдүүлжээ.

Трампын тариф ногдуулсан улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолдог таван жижиг бизнесийн нэрийн өмнөөс Liberty Justice Center хэмээх байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Трампын “Чөлөөлөх өдөр” гэгдэх тарифын бодлогын эсрэг хууль эрх зүйн анхны томоохон сорилт болоод байгаа юм.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан даруйд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт мэдэгдэл хийж, “ерөнхийлөгч Трамп эсвэл өөр ямар ч төрийн тэргүүний дипломат бодлого, худалдааны яриа хэлэлцээнд шүүгчид хажуугаас нь оролцоод эхэлвэл Америк улсын үйл ажиллагаа доголдох болно” хэмээн хэлсэн байна.

Трампын худалдааны зөвлөх Питер Наварро хэлэхдээ, Цагаан ордон давж заалдах шатны шүүхэд ялагдсан ч тарифын бодлогодоо үнэнч хэвээр байх болно гэжээ.

Хэрэв засаг захиргаа энэ хэрэгт ялагдах юм бол Трамп тарифыг зөвтгөх өөр арга зам хайж магадгүй хэмээн Goldman Sachs болон бусад санхүүгийн фирмүүдийн шинжээчид хэлж байна.

Тарифыг хэвээр нь үлдээх давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш бөгөөд  дараагийн шүүх хурал 6-р сарын 5-нд явагдахаар товлогджээ.

0/1000