horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэр хийхийг зогсооно

post-img

Зам тээврийн яамнаас “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд” болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Зам тээврийн яамнаас байнгын ачаа тээвэрлэлтийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг 7 хилийн боомтуудад 15 000 ширхгийг хуваарилан олгожээ.

Үүнээс экспортын ихэнх хувийг эзэлж буй Гашуунсухайт хилийн боомтод 2025 оны нэгдүгээр олголтоор 18598 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлсэн байна. Ингээд нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг Эрдэнэс таван толгойн тээвэрлэлтэд 26%, 2 дугаар олголтоор 15645 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх зөвшөөрлийн бичгийг 30.9 хувьтай олгожээ.

Энэхүү “С” төрлийн зөвшөөрлийг өмнө нь 46 хувьтай олгож байсан бол одоо 54 хувьтай олгох боломжтой болсон” хэмээн ЗТЯ-аас мэдэгдэв. Тэгвэл говийн бүсийн чиглэлд хийж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг зогсоож, ирэх даваа гарагаас хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх аж.

Мөн Зам тээврийн хөгжлийн төвөөс олон улс, улсын чанарта авто замд төлбөр авах 33 цэг ажиллуулж байна. Эдгээрээс 8 төлбөр авах цэгийг цахимжуулсан бөгөөд, энэ онд багтаан 7 төлбөр авах цэгийг үйл ажиллагаанд оруулж, бүх цэгүүдийг цахимжуулж, камерын хяналтын системд шилжүүлнэ гэлээ.

0/1000