horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Канадын баруун нутгуудаар гарсан ой хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна

post-img

Канадын баруун хэсгийн нутгуудад гарсан ой хээрийн түймрийн улмаас олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, онц байдал зарлаад байна.

Саскачеван мужийн захирагч Скотт Мо нөхцөл байдал маш хүнд байгаа талаар мэдэгдэж, тус мужийн хэмжээнд газар аван асч буй 14 ой хээрийн гал түймэртэй холбогдуулан пүрэв гарагт онц байдал зарлажээ.

Үүний өмнөх өдөр хөрш зэргэлдээх Манитоба мужид мөн ой хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаж, 17000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Дээр дурьдсан мужуудаас гадна Канадын Альберта, Онтарио, Британийн Колумб мужуудад мөн ой хээрийн түймэр асч байна.

Канадын Ой хээрийн түймэртэй тэмцэх төвөөс мэдэгдсэнээр одоогийн байдлаар тус улсын хэмжээнд нийт 166 ой хээрийн түймэр идэвхитэй асч байгаагаас пүрэв гарагийн байдлаар 84 нь “хяналтаас гарсан” гэжээ.

Бусад мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээгүй байгаа ч нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөж болзошгүй тул хэзээд нүүхэд бэлэн байж, бэлтгэлээ хангахыг орон нутгийн удирдлагын зүгээс зөвлөж, анхааруулжээ.

2023 онд Канад улсад хамгийн их хохирол учруулсан ой хээрийн түймэр гарч байсан бөгөөд тухайн үед ой хээрийн түймэр 17.3 сая га газрыг хамран асч байсан юм. Эрдэмтэд ой хээрийн түймрийн шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарладаг ба Канад улсын тухайд дэлхийн дунджаас хоёр дахин илүү хурдтайгаар дулаарсаар байгаа ажээ.

0/1000