horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Ламин Ямал Барселона клубтэй 6 жилийн шинэ гэрээ байгууллаа

post-img

Залуу хөлбөмбөгч Ламин Ямал Каталоны багт дотоодын гурав дахь ялалтаа байгуулахад нь тусалсан улирлын дараа Барселона клуб түүнтэй зургаан жилийн шинэ гэрээ байгуулжээ.

17 настай Испанийн жигүүрийн тоглогчийн одоо хүчинтэй байгаа гэрээ нь 2025-26 оны улирлын төгсгөлд дуусах байсан бол шинэ гэрээний дагуу тэрээр Барселона клубт 2031 он хүртэл харъяалагдахаар боллоо.

2023 онд 15 настай байхдаа Барса-д анхны тоглолтоо хийсэн Л.Ямал нийт 55 тоглолтод оролцож 18 гоол хийж, 25 оновчтой дамжуулалт өгч, Ханси Фликийн дасгалжуулагчаар ажилласан эхний улиралд Барса клуб ЛА лиг, Копа Дел Рэй болон Испанийн супер цомд түрүүлж байсан юм.

Л.Ямал багийнхаа төлөө нийт 115 тоглолтод оролцож 25 гоол оруулснаараа ЛА лиг, Копа Дел Рэй болон Испанийн супер цомын түүхэн дэх хамгийн залуу мэргэн бууч болоод байгаа билээ. Долдугаар сард 18 нас хүрэх Л.Ямал мөн Барса-гийн төлөө 100 тоглолт хийсэн хамгийн залуу тоглогч юм.

Тэрээр мөн Испани улсын шигшээ багийн төлөө 19 тоглолт хийсэн бөгөөд Евро 2024-д түрүүлсэн багийн бүрэлдэхүүнд багтаж, Берлинд болсон финалд Английн багийг 2:1-ээр буулган авсан.

Л.Ямал Барселона клубын ерөнхийлөгч Жоан Лапорта, спортын асуудал хариуцсан захирал Деко нарыг байлцуулан мягмар гарагт шинэ гэрээнд гарын үсэг зурсан талаар тус клубын зүгээс мэдээлжээ.

Барселона клуб өнгөрсөн долоо хоногт мөн дасгалжуулагч Ханси Флик болон Бразилын довтлогч Рафинья нартай гэрээгээ сунгасан билээ.

0/1000