horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Түр байранд үүрдийн хайр мөрөөдсөн хүүхдүүдийн хариуцлагыг ээж, ааваас нь нэхье

post-img

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож байна. Хүүхэд бүрийн ээж, аавтайгаа байж, инээд хөөрөөр цалгиж, эрхэлж баярлан, дэрвэгнэн хөөрдөг хүсэн хүлээдэг өдөр нь өнөөдөр.

Тэнд аав, ээжтэйгээ баярлан, хөөрч яваа үрс харагдах ч өөр нэгэн талд аав, ээжээсээ хол, уулзаагүй удсан олон хүүхдүүдийн дүр зураг харагдана. Энэ бол хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байр.. Эцэг эхдээ хаягдсан, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд энд ирдэг.

Гэхдээ тэд энд өөрсдийн хүслээр ирээгүй. Аав ээж нь орхиж, үл хайхарч, хамаатан садныхан нь харж, хандах боломжгүй хэмээн хүүхдийн тусламжийн 108 утасны дугаарт дуудлага өгсөн учраас үр дүнд нь энд ирсэн. Өнөөдрийн байдлаар тус байранд 15 хүүхэд тусламж, үйлчилгээ авч байна.

Тэдгээр хүүхдүүдийн хамгийн бага нь 4 сартай нярай, хамгийн том нь 17 настай охин. Нэг гэр бүлийн 6 хүүхэд ч энд бий.

“Бид хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон хувь хүний нууцыг хамгаалах үүднээс хүүхдүүдийн нэрийг өөрчилсөн болно”.

Зоддоггүй, архи уудаггүй гэр бүлтэй болох нь “Намуунаагийн мөрөөдөл”

Намуунаа 17 настай. Хүүхэд хамгааллын байранд ирээд 10 хонож буй. Түүний ээж ааваас нь салж, өөр хүнтэй амьдрал зохиосон. Ингээд хойд эцгийн гарт арьсан сураар зодуулж, ээждээ үл тоогдсон түүнд нагац эгчийндээ амьдрахаас өөр сонголт үлдээгүй.

Гэвч тэнд ч бас Намуунааг хүнд өдрүүд хүлээж байв. Нагац эгч нь архины хамааралтай, танихгүй олон хүн гэртээ авчирч архидан согтуурдаг нь Намуунаагийн амьдралд мартагдахгүй хар толбо үлдээсэн. Арьсан сураар зодуулж эхэлсэн түүний зовлон бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүртэл үргэлжилжээ. Эцэст нь хүүхдийн түр хамгаалах байранд ирсэн нь энэ.

Уг нь Намуунаа эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байж, эцэг эхтэйгээ амьдран тэдний анхаарал халамжид байх эрхтэй. Гэсэн ч эдгээр эрхээ элгэн садандаа зөрчүүлж, хохирогч болсон. Гэр бүл зоддоггүй, архи дарс уудаггүй л байвал гоё. Тийм гэр бүлийг би бүтээнэ гэж Намуунаа ярьсан юм. Энэ бол түүний мөрөөдөл. Зодуурын улмаас шүд нь байнга өвддөг учраас том болоод шүдний эмч болохоо ч мөн хэлэв. Энэ бас л түүний мөрөөдөл. Түүний мөрөөдөл зүгээр л өөрийнх нь эдлэх ёстой эрх байгаад зүрх хөндүүрлэнэ.

Гэр бүл нь салсны улмаас охин сургууль завсардаж, боловсрол эзэмших эрхээ ч эдлэлгүй явна. Намуунаа одоо 17 настай хэдий ч бодож, ярих чадвар, боловсрол нь насны хувьд хоцрогдолтой. Гэсэн ч бидэнд өөрийн бодлоо нуулгүй хуваалцсан юм.

Тэрээр энд хамгийн том нь. Олон дүү нартай болж, тэднийг яг л өөрийн дүү мэт санаж, энхрийлэн тэврэх нь нүдэнд харагдана.

Сэтгэл санаа нь муу байгаа ч гэр бүлээ бодохгүй байхыг хичээж, гэртээ эргэж очихгүй гэлээ. Учир нь ах эгч нь шүүрний иш, утасны цэнэглэгч өөр бусад зүйлээр зоддог учраас дахин тийм зовлон мэдрэхийг хүсэхгүй байна.  “Гэр бүл зоддоггүй, архи дарс уудаггүй байвал гоё. Тийм гэр бүлийг би бүтээнэ” гэж Намуунаа ярьсан юм. Энэ бол түүний мөрөөдөл. Зодуурын улмаас шүд нь байнга өвддөг учраас том болоод шүдний эмч болохоо ч мөн хэлсэн. Энэ бас л түүний мөрөөдөл…..

Түүний мөрөөдөл зүгээр л өөрийнх нь эдлэх ёстой эрх байгаад зүрх хөндүүрлэнэ.

Ямар шалтгаанаар энд ирснээ мэдэхгүй. Ээж биднийг орхиод явсан

Нөхөр нь шоронд орсон учраас өөрөө ажил хийхийн тулд нэгэн ээж 6 хүүхдээ төрсөн дүүдээ үлдээгээд явжээ. Гэвч дүү нь хүүхдүүдийг нь харж чадахгүй гээд хүүхдийн тусламжийн 108 дугаар руу утасдсан байна. Эрдэнэ ингэж л түр хамгаалах байранд ирсэн. Тэр 10 настай. Эгч, 4 дүүгийнхээ хамт энд ирээд нэг сар болж байна. Түүний хамгийн бага дүү 3 настай. Харин эгч нь 12 настай. Удаах дүү нь түүнээс огт салдаггүй. Дүүгээ энгэртээ энхрийлэн тэвэрсэн Эрдэнийн нүдэнд гуниг хурж, хоосон харцаар ширтэх нь өр өвтгөж, хэлэх үггүй болгоно.

Хэзээ ээж нь ирж, гэртээ харихаа мэдэхгүй байгаа нь Эрдэнийг том болоод цагдаа болох мөрөөдөлд хөтөлжээ. Тэр цагдаа болж, хүмүүст тусладаг нэгэн болохоо бидэнд хуваалцлаа.

Хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхэд ч түр хамгаалах байранд ирдэг

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан Ж.Жавзандулам: “Манайд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх буюу 80-90 хувь нь үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй хамаатан садан, танихгүй айлд олон хоногоор үлдээснээр хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин ирдэг. Хүүхдүүд айсан, түгшсэн, уйлсан байдалтай ирдэг. Мэдээж ямар ч хүүхэд инээгээд орж ирэхгүй шүү дээ. Эцэг, эхчүүд архинаас болж үр хүүхдээ үл хайхарч байна. Хүүхдийн мөнгө буух үеэр манайд ирэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгддэг. Бүр хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхэд ч ирдэг. Уг нь хүүхэд гэр бүлтэйгээ л байвал сайхан шүү дээ” гэсэн юм.

Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдүүдэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ авч ажилладаг.

Энд байгаа хүүхдүүд өөр өөр шалтгаанаар ирсэн ч нэг л мөрөөдөлтэй. Ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах нь тэдний мөрөөдөл. Гэхдээ энэ хүүхдүүд хэзээ гэртээ харихаа мэдэхгүй сууна. Эцэг эхчүүд хуулийн өмнө хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авч, эрүүл аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч үүргээ биелүүлэх бус умартаж, үүнд нь хүүхэд золиослогдож байна. Эрх нь зөрчигдөж, баярлах эрхгүй болсон үрсийн ээж, ааваас хариуцлага нэхье!

0/1000