horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын Колорадо мужийн Болдер хотод хүмүүсийг галдан шатаахыг оролдсон халдлага гарчээ

post-img

АНУ-ын Колорадо мужийн Болдер хотын худалдааны төвд хүмүүсийг галдан шатаахыг оролдсон халдлага гарсан байна. Орон нутгийн цагаар ням гарагт гарсан уг хэргийг үйлдсэн эрэгтэйг баривчилж, хэргийг мөрдөн шалгаж байгааг эрх баригчид мэдэгдлээ.

Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа Израилын иргэдийг суллахын тулд зохион байгуулж байсан арга хэмжээнд оролцогчид руу сэжигтэн эрэгтэй “Молотов коктейль” буюу шатагч шингэн бүхий шилтэй гар хийцийн тэсрэх бөмбөг шидэж, мөн галаар шүршигч ашиглан, шатаахыг оролдсон байна. Уг халдлагын улмаас 6 хүн түлэгдэж, гэмтсэн байна.

Тодруулбал, Болдер хотын Цагдаагийн газрын дарга Майкл Редферний мэдэгдсэнээр 1 хохирогч маш хүнд түлэгдэж, биеийн байдал нь хэцүү байгаа аж. Түүнчлэн галд түлэгдсэн 4 хохирогчийг Болдер хотын нэгдсэн эмнэлэгт, 2-ыг нь Денвер хотын төвийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ.

Холбооны мөрдөх товчоо болон АНУ-д суугаа Израилын ЭСЯ уг халдлагыг “Антисемитизмд суурилсан, урьдчилан төлөвлөсөн террорист халдлага” гэж үзсэн бол цагдаагийн байгууллага “Уг хэргийн сэдэл, шалтгааныг хэлэхэд эрт байна” хэмээн мэдэгджээ. Мөн Колорадо мужийн ерөнхий шүүгч уг хэргийг “үзэн ядалтын үүднээс үйлдсэн хэрэг” хэмээн хэлсэн байна.

Уг халдлагыг Болдер хотод долоо хоног бүр зохион байгуулдаг еврейчүүдийн “Run for Their Lives” хэмээх Хамасын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллахын төлөөх арга хэмжээний үеэр үйлдсэн бөгөөд халдлагын сэжигтэн болох 45 настай Мохамед Сабри Солиман халдлага үйлдэх үеэрээ “Палестиныг чөлөөл” хэмээн орилж байсан талаар Холбооны мөрдөх товчоо мэдээлжээ.

Ийнхүү АНУ-ын нийслэл Вашингтон хотод Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон хэрэг гарснаас хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор сэдэл шалтгаан нь ижил төрлийн хоёр дахь хэрэг гарлаа. Эдгээр хэргийг үйлдсэн сэжигтнүүд хэргийг үйлдэх болох баривчлагдах үедээ “Палестиныг чөлөөл” хэмээн орилж, хашхирч байсан юм.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн дарга Кристи Ноэм Болдер хотод гарсан халдлагын хэрэг дээр түүний департамент ХМТ гэх зэрэг холбогдох бүхий л албадтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсдөд харамсал илэрхийлж, “Ийм төрлийн хүчирхийллийг зогсоох ёстой” хэмээн мэдэгджээ.

0/1000