МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьжээ
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь АТГ өнгөрсөн шөнө /2025.09.10-11/ нэгжлэг хийжээ. Нэгжлэг үүрийн 03:00 цаг хүртэл үргэлжилж, бүх бичиг баримт, компьютерыг нь хураан авсан байна. Ингээд Ц.Чулуунзагдыг баривчлан, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хүргэжээ. Түүнийг цагдан хорих хугацаа 48 цаг. Түүний дүү Ц.Ламжав “Админерал” ХХК-иараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хагас коксжих […]










