Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Баримт тайлбар

Мэдээний жагсаалт

Мал тууж явсан малчин алга болжээ

Мал тууж явсан малчин алга болжээ

Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн Шархөдөө гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10-р сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн У Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 03:30 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, […]

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

“Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж өгнө” гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэсээр энэ оны 10 дугаар сарын 9-нд нэгэн хүн цагдаагийн байгууллагад ханджээ. Иргэн А ийм зарын дагуу 5 удаагийн гүйлгээгээр нийт 13.240.000 төгрөгөө бусад руу шилжүүлсэн байна. Хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд их тавьдаг болсон. […]

Хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээсээ өмнө шалгаж болно
Баримт тайлбар

Хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээсээ өмнө шалгаж болно

Сүүлийн үед цахим залилан ихэсч хүүхэд, хөгшид голдуу өртөх болсон. Тэгвэл хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээс өмнө “Цахим залилангийн гэмт хэрэг”-т холбогдсон данс эсэхийг шалгах боломжтой боллоо. Утсан дээрээ “102 Police” аппликейшнийг суулгаад, зурагт байх зааврын дагуу орж “Дансны дугаар”-ыг шууд бичиж шалгаарай хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь мөрдсөн 9 машиныг шалгуулахаар ЭЦА-нд хандлаа
Баримт тайлбар

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь мөрдсөн 9 машиныг шалгуулахаар ЭЦА-нд хандлаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл гаргалаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -“Оюутолгойн хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ, 3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН, 7935УНК, 8726УЕА, 4829УЕТ дугаартай, онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн […]

“Мөнгө өг” хэмээн 2 хүнийг барьж хорьсон 4 этгээдийн хэргийг шалгаж дуусжээ
Баримт тайлбар

“Мөнгө өг” хэмээн 2 хүнийг барьж хорьсон 4 этгээдийн хэргийг шалгаж дуусжээ

Бусдын эд хөрөнгийг авахын тулд эзнийг нь хууль бусаар хорьж, 4 хоногийн турш хүч хэрэглэн дарамталсан 4 этгээдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, прокурорт шилжүүллээ. Эдгээр 4 этгээд 2021.09.20-нд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б, Ч нарыг “Мөнгө өгөхгүй бол өөрийг чинь болон гэр бүлийг чинь ална” хэмээн заналхийлж, хүчээр барьж аван, […]

УЕПГ: “Нүүрсний” гэх хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна
Баримт тайлбар

УЕПГ: “Нүүрсний” гэх хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татжээ. 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан, […]

Машин жолоодох эрхээ хасуулсан 97 хүн архи уусан, мансуурсан үедээ дахин машин жолооджээ
Баримт тайлбар

Машин жолоодох эрхээ хасуулсан 97 хүн архи уусан, мансуурсан үедээ дахин машин жолооджээ

Ховд аймгийн Прокурорын газар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан иргэдэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүний эрх үүрэг, хуулийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан иргэн хэрвээ согтуурсан, мансуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу […]

Самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болоод 11 хонож байна
Баримт тайлбар

Самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болоод 11 хонож байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг, Надмидын Энхтуяа гэх 46 настай эмэгтэйг хайж байна. Тэр 2025.09.17-нд гэрээсээ гарч, Тариалан сум руу самар түүхээр явжээ. Хамт явсан хүмүүс нь самраа ойртуулахаар буцахад нь Н.Энхтуяа түүсэн самраа сахиж, отгоосоо 1 км зайтай газарт үлдээд, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд алга болсон юм. Түүнийг олоогүй, 11 хонож байна. […]

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2,102,000 төгрөг залилжээ
Баримт тайлбар

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2,102,000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйж, залилсан гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, “Зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө”, эсвэл “Түр шилжүүлээч, эмнэлэгт байна” гэх мэтээр бичиж, итгэл үнэмшил төрүүлэх замаар залилан […]

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуужээ
Баримт тайлбар

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуужээ

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан онц ноцтой гэмт хэрэг 9-р сарын 21-нд гарчээ. 45 настай эрэгтэй хамт амьдардаг 30 настай эмэгтэйг хөнөөчхөөд, олон хоног архидаж, архиныхаа халуунд гэмт хэргийнхээ тухай дүүдээ хэлжээ. Ахынхаа сэжигтэй яриаг сонссон дүү нь 9-р сарын 27-нд цагдаагийн байгууллагад хандсан байна. Түүний дагуу Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй […]