Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламабад хотод ирлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакциныг хандивласанд дахин талархал илэрхийллээ. Хүндэт С.Жайшанкар энэ ажилд хамгийн их оролцоотой байсныг дурьдсан байна. Мөн Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын […]






