“Олимп-эв нэгдэл” аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн чуулга уулзалт Хэнтий аймагт болж байна
Аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп-эв нэгдэл” чуулга уулзалт Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт эхэллээ. Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч […]










