Өмнөд Солонгост төрөлт 6.8%-иар өссөн нь сүүлийн 18 жилийн дээд үзүүлэлт болжээ
2025 онд Өмнөд Солонгост 254.457 хүүхэд төржээ. Төрөлт өмнөх оноос 6.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсын Засгийн газрын мэдээллээр, 2025 онд нийт төрөлтийн коэффициент буюу нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар төрүүлэх хүүхдийн тоо 0.80 болж нэмэгдсэн нь 2024 оны үзүүлэлт болох 0.75-аас өссөн үзүүлэлт болсон байна. […]










