Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэх УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байх нэгдсэн шийдвэрт хүрчээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно. Оролцоод үгээ хэлнэ. Үгээ хэлсний дараа бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарна. Хуралдааны танхимыг орхин гарна гэдэг нь УИХ-ын дэгийн тухай хуулиар дэмжээгүй гэсэн томьёололтой.
Тэгэхээр УИХ-ын АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлаарх санал хураалтын өмнө чуулганы танхимыг орхиж гарах шийдвэрт хүрчээ.