horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сугар
post
Спорт

Шинэ аваргатай, шинэ түүхтэй дээд лиг…

30 дахь удаагаа зохиогдож буй Волейболын Үндэсний Дээд лиг 100 хоног үргэлжилж нэгэн шинэ түүхийг бүтээж, шинэ түүхийн эхлэлийг тавилаа. Гурван сарын турш үргэлжилсэн энэ лиг ямар онцлогтой, өмнөх улирлаас юугаараа ялгаатай болж өнгөрснийг тоймлон хүргэе. Шинэ аваргууд төрлөө Энэ улирлын эрэгтэй аварга багаар “Төв Миг Вулвс” клуб шалгарсан. Тэд лигт өрсөлдөж буй эхний жилдээ […]

post
Нийгэм

7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа

Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33  настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай […]

post
Нийслэл

МБХ: 5-аас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 6 хоногийн өмнө “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа, хамрагдаж чадаагүй олон мянган иргэнийг шооконд оруулав. Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбоо үүнд хариу өгөхөөр албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа […]

post
Засгийн газар

Ж.Оджаргал: Баялгийн сан арвижиж байж иргэдэд очих уул уурхайн өгөөж нэмэгдэнэ

Засгийн газар “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Энержи ресурс”, “Ачит ихт” компанитай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Төр дээрэмдэж байна гэх хэцүү. Ноднин жилээс ажлын хэсэг байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хийсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улстөржилт хэрээс хэтэрлээ. Ард иргэд боломжийн амьдармаар байдаг. […]

post
Засгийн газар

“Эрдэнэс тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долоодугаар сард өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК зардлаа бууруулж, ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлаа хангах, байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийх […]

post
Спорт

Төв Миг Вулвс анх удаа дээд лигийн аварга болов

Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтууд шувтрах тийшээ хандаж байна. Эрэгтэй аварга багийн нэр тодорсон бол эмэгтэй аварга баг тодорход маш цөөхөн тоглолтууд үлдлээ. Дээд лигийн талбайд болсон медалийн төлөөх тоглолтуудыг тоймлон хүргэе. Дээд лигийн тоглолтуудыг PSN5 болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлж буй. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид 30 жилийн түүхтэй Волейболын Үндэсний Дээд лигт орж […]

post
Спорт

“Волейболын хатан хаан” Ким Ён Гён Монголд ирлээ

БНСУ-ын волейболын спорт ази төдийгүй дэлхийд өндөр хөгжсөн. Шигшээ багийн ранкаар тивдээ эхний тавд эрэмбэлэгддэг. Энэ ч утгаараа ази төдийгүй дэлхийд алдартай олон тамирчид бий. Тэгвэл БНСУ-ын волейболын алдартнууд болох Ким Ён Гён , Пё Сын Жү нар Монголд ирээд байна. Тэд өнөөдөр Монголын Волейболын Дээд лигийн финалын тоглолтуудыг үзэж сонирхоно. Үүнээс өмнө Үндэсний биеийн […]

post
Спорт

“Минтонетт Говь”, “Төв Миг Вулвс” цувралыг тэргүүлсээр…

Үндэсний Дээд лигийн медалийн төлөөх хоёр тоглолтууд болж өндөрлөлөө. Хоёр дахь ээлжийн тоглолтод Мега Старс хожил байгуулж цувралыг тэнцүүлсэн бол Хилчин Ти Жи цувралыг 1:1 болгож тэнцүүллээ. Харин аваргын төлөөх тоглолтод Төв Миг Вулвс, Минтонетт Говь хоёулаа хожил байгуулж 2:0 гэсэн харьцаатай цувралыг тэргүүлж байна. Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж […]

post
Спорт

“Минтонетт Говь”, “Төв Миг Вулвс” цувралд тэргүүлж эхэллээ

Үндэсний Дээд лигийн хасагдах шатны тоглолтууд өндөрлөж, медалийн төлөөх тоглолтууд эхэллээ. Хүрэл медалийн төлөө эрэгтэй багаас Дархан Могулс-Мега Старс, эмэгтэй багаас улирлыг 16, 17 хожилтой хүснэгтийн 1, 2-р байраар дуусгасан Хилчин Ти Жи-Хөвсгөл Севен Старс багууд хоорондоо таарсан. Тэгвэл цувралын эхний тоглолтын байдлаар Минтонетт говь, Төв Миг Вулвс багууд тэргүүллийг аваад байна. Эдгээр тоглолтыг NSports […]

post
Шүүх

Шүүх Ц.Санжаачойпэл нарт зорчих эрх хязгаарлах ял оноов

Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд өнгөрсөн оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө, цэнгээний газрын гадаа маргалдаж нэгнийхээ биед ноцтойгоор гэмтэл учруулсан байдаг. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд /хэрэг гарснаас 6 сарын дараа/ боллоо. Шүүх хурал 14 цагт эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн 7 цаг […]

post
Хэргийн газар

Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд өнгөрсөн оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө, цэнгээний газрын гадаа маргалдаж нэгнийхээ биед ноцтойгоор гэмтэл учруулсан байдаг. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд /хэрэг гарснаас 6 сарын дараа/ болж байна. Шүүх хурал олон нийтэд нээлттэй явж буй. Одоогийн […]

post
Спорт

FIBA 2029 Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээний D хэсгийн тоглолтууд Монголд болно

Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн ирэх наймдугаар сард Монгол Улсад болно. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбоо 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтыг зохион байгуулах эрх авснаа албан ёсоор зарлалаа. Тэмцээний D хэсэгт Тайланд, Монгол, Вьетнам Фижи арлын улсууд өрсөлдөнө. Хэсгийн шилдэг гурван баг 2-р шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Тоглолт […]

post
Спорт

Хөвсгөл Севен Старс-Хобби Эйсийг барсангүй

Волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээ цувралын тоглолтууд өндөрлөв. Алтайн барсууд Мега старсыг буулгаж авсан бол, Төв миг Волвс Дархан могулсыг хожлоо. Харин эмэгтэй лигээс Минтонетт говь-Хилчин Ти Жи-г хожсон бол Хобби Эйс-Хөвсгөл Севен Старсыг хожиж финалд шалгарлаа. Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж байна. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид 17 хожилтой […]

post
Спорт

“Дархан Могулс”, “Хөвсгөл Севен Старс” хагас шигшээ цувралд дахиад нэг тоглоно

Степпе аренагийн талбайд хагас шигшээ цувралын 3 дахь тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. 3 тойргийн тоглолтын байдлаар эмэгтэй багууд 4 ээлжийн тоглолт гарах нь тодорхой болов. Харин Мега старс улирлаа өндөрлүүлсэн бол Дархан Могулс цувралд амьд үлдлээ. Эдгээр тоглолтуудыг тоймлон хүргэж байна. Дархан Могулс бууж өгөх болоогүй Дархан Могулс 4 ээлжийн тоглолтод Төв МИГ Вулвсийг буулган […]

post
Спорт

Н.Батсуурь: Допингийн эсрэг үндэсний төв хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу

Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Допингийн эсрэг үндэсний төвөөс авч буй шинжилгээтэй холбогдуулан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийллээ. Энэ талаар тэрбээр “Допингийн Эсрэг төв ямар ач холбогдолтой гэж 2 жил дараалж 1 хүн дээр хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бол. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Өмнөх Зүчи гээд нөхөр […]

post
Яамд

Дулааны IV цахилгаан станцын зууханд гэмтэл гарчээ

Өнөөдөр 11 цагаас хойш Хан-Уул, СХД-ийн зарим хэсэгт тог гэнэт тасрав. Үүний улмаас зарим аан, албан байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэллээ. Тухайлбал Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийн дугаар дуудлага хүлээн авах боломжгүй болсон талаар тус төвөөс мэдэгдэв. Ямар учир шалтгаанаар тог тасраад байгаа талаар тодруулахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зууханд гэмтэл гарсан гэж албаны […]

post
Спорт

Волейболын дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхэллээ

Волейболын үндэсний дээд лигийн 30 дахь удаагийн улирлын тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Хасагдах шатанд /эрэгтэй/ “Төв миг вулвс”- “Дархан могулс”, “Алтайнбарс хилчин”-“Мега старс” баг учраа таарсан. Харин эмэгтэй лигийн хасагдах шатанд “Хилчин ти жи”-“Минтонетт говь”, “Хөвсгөл севен старс”- “Хобби-Эйс” багууд таарч, плэй-оффын эхний тоглолтууд өчигдөр дууслаа. Энэ улирлаас плей-оффын тоглолтод 5 тоглож, 3 […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана. Та Ерөнхий сайдаас асуух асуултаа доорх гурван шугамын аль нэгээр өгч болно. И-Монголиа, D-gov.mn сайт, “11-11” төв И-Монголиа болон D-GOV.MN сайтад нэвтрэхэд “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас асуух асуулт, саналаа ирүүлнэ үү” гэж гарч ирнэ. Та асуулт, саналаа бичиж, холбоо барих дугаараа […]

post
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад асуулт саналаа илгээгээрэй. […]

post
Боловсрол

84-р сургуулийн үе үеийн төгсөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

Монгол Улсын гавьяат багш С.Энхцэцэгийн нэрэмжит төгсөгчдийн анхдугаар сагсан бөмбөгийн тэмцээн НЕБ-ын 84-р сургууль дээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр боллоо. 1997-2025 он хүртэлх үе үеийн төгсөгч нарын оролцсон тэмцээн Залуу үе, дунд үе, дээд үе гэсэн 3 үеийн хүрээнд зохион байгуулагдав. Үе үеийн төгсөгч нараас шилэгдсэн шилдэг багууд цугларсан учраас баг бүр өргөн […]

post
Спорт

Дархан Могулс-Натур баксын сүүлийн тоглолт “гал асаав”

Волейболын Дээд лигийн 3-р тойргийн тоглолтууд өндөрлөж Плэй-оффт шалгарсан багуудын нэрс тодорлоо. Эрэгтэй лигийн хасагдах шатанд хүснэгтийг тэргүүлэгч Төв Миг Вулвс, Алтайн Барс Хилчин, Мега Старс,  Дархан Могулс гэсэн багууд шалгараад байна. Тэд аваргын төлөө өрсөлдөхөд нэг алхам ойртсон. Плэй-оффын шатанд Төв Миг Вулвс-Дархан Могулстай, Алтайн Барс Хилчин-Мега Старстай хоорондоо таарлаа. Энэ 4 багаас Мега […]

post
Спорт

Х.Нэргүй 43 оноо авч рекорд тогтоолоо

Волейболын үндэсний дээд лиг эргэн ирлээ. 12-р сарын сүүлээр хэсэг хугацаанд завсарласан Дээд лиг ширүүн өрсөлдөөн, шинэ рекордтой эргэн ирэв. 2026 оны Дээд лигийн эхний тоглолт буюу 1-р сарын 2-ны өдрөөс хойш болсон онцлох тоглолтуудыг тоймлон хүргэж байна. Энэ оны эхний тоглолт Дархан Могулс- Хашхан Өвөрхангай эмэгтэй багийн тоглолтоор эхлэв. 5 ээлжийн ширүүн өрсөлдөөнтэй, гайхалтай […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар ХХЕГ-т ажиллаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн цэргийн бэлэн байдлыг шалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.29) буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадраасан түүхэн өдрөөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ. Хил хамгаалах ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. Улмаар 2025 онд ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж, бүтэц орон тоог нь […]

post
Нийгэм

Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”                                      

“Нийслэл Хүүхэн”, “+17” , “Шар гэгээ”, “Мөрч” зэрэг нэг болон олон ангит киногоороо бүх цаг үеийн үзэлтийн рекордыг шинэчилж байсан “Оранж энтертэйнмент” 10 жилийн ойгоо 2026 онд тэмдэглэнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус хамт олон тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож, Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, байр суурийг бататгажээ. Тэгвэл 10 […]

post
Засгийн газар

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ […]

post
Спорт

Х.Нэргүй гайхамшиг бүтээж, Эс Жи Хокс хожигдох эрхгүй болов

Дархан хотын “Darkhan United” ордонд Үндэсний Дээд Лигийн 3-р тойргийн нийт 16 тоглолт 12-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зурагтаар гардаг лигийн шилдэг тамирчдыг Дарханы хүүхэд залуус дэргэдээс нь харж, тоглолтыг нь үзэж, шүтэж дэмждэг ах, эгч нартайгаа дурсгалын зураг татуулсан нь аялан тоглолтын нэг онцлог байлаа. Энэ ч утгаараа аялан тоглолтууд тун ширүүн өрсөлдөөнтэй […]

post
Засгийн газар

Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Энэ хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, аж үлйдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсоны дотор шатахууны нийлүүлэлтийн талаар чухал гэж хэлж болохуйц тохиролцоонд хүрснийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч төдийлөн анзаарсангүй бололтой.ОХУ […]

post
Спорт

Волейболын Үндэсний дээд лигийн аялан тоглолтууд Дархан хотод эхэллээ

Волейболын дээд лигийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн дээд лиг өмнөх улирлуудаас илүү өргөн цаг хүрээтэй болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил Степпэ арена, Спортын төв ордонд зохиогддог байсан бол энэ жилээс “Степпе арена”, “Аса арена”, “Дархан Юнайтед арена”-д лигийн тоглолтууд зохиогдохоор болсон. Өмнө хотын төвөөс нисэх рүү явж тоглолт үзэхэд хүндрэлтэй байсан бол үүнийг Аса […]

post
Засгийн газар

Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн […]

post
Нийгэм

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна

Зудын эрсдэлийн аюулын ерөнхий үнэлгээгээр өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23%-д “маш их”, 58%-д “их”, 18%-д “дунд”, 1%-д “бага” байхаар байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй байна. Иймд өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг […]

post
Нийгэм

Цагдаагийн байгууллагад бүртгэсэн 6 гэмт хэрэг тутмын 1 нь согтуугаар үйлджээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүн эрүүлжүүлэгдэж, 34.755 хүн саатуулагдсан ба архины албадан эмчилгээнд 269, сайн дурын […]

post
Нийгэм

Баяр хөөр, дурсамж дүүрэн бүх одод

Монголын Волейболын Дээд лигийн 2025-2026 оны бүх оддын тоглолт өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. 30 дахь улиралдаа зохиогдож буй Волейболын бүх оддын тоглолт заал дүүрэн үзэгчтэй, баяр хөөр дурсамж дүүрэн болж өнгөрөв. Бүх оддын тоглолт эрэгтэй, эмэгтэй, холимог оддын гэсэн гурван хэсгээс бүрдэв. Эрэгтэй, Эмэгтэй бүх оддын тоглолтод үзэгчдийн саналаар шалгарсан гадаад, дотоодын шилдгийн шилдгүүд […]

post
Засгийн газар

Дотоодын старт апуудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөлийн гурав дахь хурал өнөөдөр боллоо. Хоёр дахь хурал дээр Хүний хөгжил болон засаглалын баг Г.Занданшатар сайдад санал бодлоо хүргүүлж байсан бол энэ удаа Шинжлэх Ухаан, технологи хиймэл оюун ухааны зөвлөл хуралдаж саналаа солилцов. Энэхүү зөвлөлд УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, “Хархорум хот”-ын зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, “Ард санхүүгийн нэгдэл” […]

post
Яамд

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажилллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, […]

post
Яамд

Сэтгэлзүйч оролцуулснаар 24 гэр бүл эвлэрчээ

Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэлзүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны 5 […]

post
Засгийн газар

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн улсын наадам үзэхийг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр /2025.12.08/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар […]

post
Нийслэл

GS25: “365 анхаарч хайрлая” аяны эргэн тойронд

Хүүхэд бүр аюулгүй, халуун дулаан орчинд хайрлагдаж, сонсогдож, ойлгогдох эрхтэй билээ. Харин өнөөгийн завгүй амьдралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дотоод ертөнцөд анхаарал хандуулах, тэдэнтэй тайван ярилцах боломж улам бүр хомс болж анхаарал халамж багассаар. Зүгээр л хүүхэдтэйгээ хамт алхах, инээлдэх, чин сэтгэлээсээ сонсох, ярилцах зэрэг өдөр тутмын жижигхэн үйлдлүүд хүүхдийн төлөвшил, өөртөө итгэх итгэл, […]

post
Нийслэл

11-11 төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига , албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан юм. Тэгвэл олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор […]

post
Засгийн газар

Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ. Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь […]

post
Нийслэл

Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

Далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг бол Улаанбаатар. Улаанбаатарын өвлийн өдрүүдэд инверс үүсэж, айлууд болон станцуудын яндангийн утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг. Өөрөөр хэлбэл, өвөл салхи багатай үед агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог тул агаар дээшээ сэлгэгдэх боломжгүй болж доошоо суун утаа тунарч тогтох үйл […]