horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Шүүх Ц.Санжаачойпэл нарт зорчих эрх хязгаарлах ял оноов

post-img

Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд өнгөрсөн оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө, цэнгээний газрын гадаа маргалдаж нэгнийхээ биед ноцтойгоор гэмтэл учруулсан байдаг. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд /хэрэг гарснаас 6 сарын дараа/ боллоо.

Шүүх хурал 14 цагт эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн 7 цаг хэлэлцэж 21 цагт шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үндэслэлээр Ц.Санжаачойпэлийн зорчих эрхийг 1 жилээр хязгаарлаж, Э.Тэмүүлэн, Л.Алтан-очир, Б.Амарсайхан нарын зорчих эрхийг 8 сараар хязгаарлах ял оноолоо. Харин хохирогч гэх Д.Саяннямбууд шүүхээс 1 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.

0/1000