horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Минтонетт Говь”, “Төв Миг Вулвс” цувралд тэргүүлж эхэллээ

Үндэсний Дээд лигийн хасагдах шатны тоглолтууд өндөрлөж, медалийн төлөөх тоглолтууд эхэллээ. Хүрэл медалийн төлөө эрэгтэй багаас Дархан Могулс-Мега Старс, эмэгтэй багаас улирлыг 16, 17 хожилтой хүснэгтийн 1, 2-р байраар дуусгасан Хилчин Ти Жи-Хөвсгөл Севен Старс багууд хоорондоо таарсан. Тэгвэл цувралын эхний тоглолтын байдлаар Минтонетт говь, Төв Миг Вулвс багууд тэргүүллийг аваад байна. Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.

Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид

  • Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
  • Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Төв Миг Вулвс 3:0 харьцаатай ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ

Аваргын төлөөх цуврал тун чиг сонирхолтой эхэллээ. Өнгөрсөн жилийн финалд шалгарч байсан Төв Миг Вулвс Хилчин Алтайн барстай тоглож 3:0-ийн харьцаатай хожив. 3 ээлжийн тоглолт бүр эцсийн мөчид шийдэгдлээ. Сет тус бүрийн тоглолт 25:23-аар өндөрлөж, хоёр баг маш ширүүн ойролцоо өрсөлдөөнийг үзүүлэв. Жинхэнэ үзэгчдийн хүсэн хүлээж байсан аваргын төлөөх сонирхолтой тоглолт Чононууд болон Барсуудын дунд гарлаа. Цаашид ч гарахаар байна. Хоёр багийн бага алдаа гаргаж, олдсон боломж бүхнээ ашиглаж чадсан баг нь цувралд тэргүүлэхээр байна. Хагас шигшээ шатанд арай эрт амралт авсан Алтайн барсууд энэ тоглолтод тун сайн бэлдсэн нь тоглолтын турш харагдав. Тэд эхний тоглолтод хожил авч чадаагүй ч дараагийн цувралуудаас эргэн эрэлт хийх нь тодорхой. Аваргын төлөөх тоглолтод түрүүлж 4 хожсон нь ялалт байгуулах учраас урт цуврал гарахыг үгүйсгэхгүй. Волейбол сонирхогчид ч гэсэн 7 тоглолт гарахыг тэсэн ядан хүлээж байгаа биз ээ. Ямартай ч  үзэгч, хөгжөөн дэмжигчдээ уйдаахааргүй гал гарсан цувралууд эхэллээ.

Хөвсгөл Сэвэн Старс 2-0 гэсэн хүнд байдлаас эргэн ирэлт хийж хожив

Хилчин Ти Жи сүүлийн улирлуудад медаль хүртэж чадаагүй яваад байгаа бол Хөвсгөл Севен Старс лигт орсон цагаас медалиас мултарч үзээгүй. Эхний хоёр улиралдаа дараалж лигийн аварга болж, сүүлийн хоёр улиралд хүрэл медаль хүртэж байсан. Тэд өнгөрсөн улиралд уурхайчин клубийг хожиж хүрэл медаль хүртсэн бол энэ удаа хүснэгтийг тэргүүлэгч Хилчин Ти Жи-тэй тулаад байна. Хоёр баг улиралд гурав таарснаас Хилчин Ти Жи 2 хожсон. Эхний тойрогт Хилчин Ти Жи 3:1-ээр хожсон бол сүүлийн хоёр тойрогт хоёуланд нь Хөвсгөл Севен Старс хожил байгуулсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх эхний тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж 5 ээлжийн тоглолтын төгсгөлд Хөвсгөл Севен Старс хожлоо.

Дархан Могулс эхний хожлоо авлаа

Дархан Могулс хасагдах шатанд тун хангалтгүй тоглолт үзүүлж, үзэгч дэмжигчдийнхээ урмыг хугалсан. Тэд улирлын сүүлийн тоглолтод Натур бакстай гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн ч хасагдах шатанд өөрсдийн хүссэн тоглолтыг гаргаж чадаагүй. Бүр өөрсдөөс шалтгаалах байж боломгүй алдаануудыг гаргаж нэг сетийн тоглолт 25:0-ээр өндөрлөсөн. Хасагдах шатны тоглолтод ийм алдаа гаргана гэдэг Дээд лигийн багийн хувьд байж боломжгүй алдаа. Ийм байдлаар Төв Миг Вулвсийг Дарханы баг яагаад ч дийлсэнгүй. Харин хүрэл медалийн төлөөх эхний тоглолтоо Дархан Могулс- Мега Старсын эсрэг тун сайн хийлээ. Тэд 3:1-ийн харьцаатай өнгөрсөн улирлын аваргуудыг хожсон. Энэ хожил Дархан Могулсын хувьд маш чухал хожил байсан нь ойлгомжтой. Дараагийн тоглолтод Мега Старс илүү бэлдэж төлөвлөгөө боловсруулж орж ирнэ. Үүнд тэд харин бэлэн байж чадах болов уу? Хүрэл медалийн төлөөх тоглолт 5 тоглолтоор шийдэгдэнэ.

0/1000