БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-нөөс эхэлнэ.
Олон улсын шууд нислэг үйлдэх талаар хамтран ажиллах санамж бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, “Чандмань трэйвэл” компанийн захирал Д.Өлзийсайхан нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд олон улсын шууд нислэгийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар тусгасан байна.

Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо.