МАН-ын 7 дугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөж байгаа билээ. Бага хурлын гишүүд хоёр нэр дэвшигчдээс асуулт асууж дууссан. Саналт хураалт удахгүй эхлэх юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хоёр нэр дэвшигчээс 39 хүн асуулт асуусан. Нэр дэвшигчид 30-40 минут хариултаа өгсөн. Маш тодорхой хариулт өгсөн нь бага хурлын гишүүдэд таалагдсан байх гэж бодож байна. Асуусан асуултад маш тодорхой, товч хариулсан. Өнгөрсөн Засгийн газрын ололттой талуудыг үргэлжлүүлье, сул талыг хаяж сайжруулъя, Засгийн газраа цомхон, үр бүтээмжтэй ажиллах тал дээр нь анхааръя гэдэг зүйл ярьсан.
Өнгөрсөн хурлын шийдвэрээр Ардчилсан намыг гаргасан. Тус нам өөрсдөө ч засагт хамтрахгүй гэсэн учраас орохгүй. Нөгөө намуудтай зөвшилцөх эсэх дээр бага хурлын шийдвэрээ дагана гэсэн хариулт өгсөн. Г.Занданшатар даргын хувьд “Эрх зүйн хувьд дангаараа засаглах ёстой. Намын гишүүдийнхээ хүсэлтийг харгалзана” гэсэн.