Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулаж байна. Явган хүний замыг засах ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” орчимд ажиллалаа.

Тус байршил дахь явган хүний замыг “Сант-Өндөр” ХХК засаж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Ингэхдээ цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв.

НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчилж байгаа компаниуд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.