horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн
post
Нийслэл

А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар гомдол мэдээлэл ирж байгаа тул нөхцөл байдлыг шалгаж, дөрвөн чиглэлээр үүрэг өглөө. Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын […]

post
Нийгэм

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Тухайлбал: 2025 оны арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн […]

post
Нийслэл

Нийслэлийн есөн дүүрэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалт зохион байгууллаа

Энэ сарын 24-30-ны өдрүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн болон нийслэлийн өмчит хуулийн этгээдэд “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь Улаанбаатар хот дахь төрийн өмчийн 541 хуулийн этгээд, нийслэлийн өмчит 933 хуулийн этгээдэд “Төрийн болон орон нутгийн өмчийн […]

post
Нийслэл

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10мвт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй. Энэ хүрээнд БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхлээд байна. Түүнчлэн төслийн инженерийн дэд бүтэц буюу […]

post
Спорт

Бахрейн 2025: Жүдо бөхийн тамирчид таван хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд Б.Тэмүүлэн Тажикистаны бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж, шигшээ барилдаанд Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаанд Энэтхэгийн бөхийг иппон үнэлгээгээр ялснаар Хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн -90кг жинд Б. Мөнгөндөл эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхөд ялагдаж, дагах барилдаанд Тайландын бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж, Хүрэл медалийн барилдаанд БНХАУ-ын […]

post
Хэргийн газар

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо

Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Тодруулбал, Энэ оны 04 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал […]

post
Нийслэл

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликейшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм. Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө.  “Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж […]

post
Ерөнхийлөгч

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа. “Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй […]

post
Нийслэл

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг 31-нд нээнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбохоор 3.9 км авто зам тавьж буй. Энэ ажил 88 хувьтай үргэлжилж байна. Уг замын 2.4 км хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн 6 дугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн […]

post
Яамд

Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль, эрхзүйн хүрээнд нэмэлт орлого орох боломж”, “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн талаар авах арга хэмжээний тухай”, “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн талаар зарим арга хэмжээний тухай” үндсэн гурван асуудлын талаар хэлэлцлээ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль эрхзүйн хүрээнд нэмэлт орлого олох боломжийн […]

post
Нийгэм

Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн, […]

post
Нийслэл

“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг нь “Ривер гарден” хотхон орчмын шугам шинэчлэлийн ажил юм. Өнөөдрийн байдлаар тус ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Нийслэлд энэ жил 1.3 км хөрсний ус зайлуулах шугамыг засаж, шинэчилж байна. […]

post
Нийслэл

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын нийт ажил 88 хувьтай үргэлжилж байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжийн 2.4 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг хийж дуусгаж, зургаадугаар сард зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар тус 2.4 км авто замын нийт ажлын явц 93 хувьтай байна. Тодруулбал, тохижилтын ажил 65 хувь, далан ухмалын ажил 100 хувь, […]

post
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 86 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.  Нийт дуудлагын 63 нь обьектын гал түймэр, […]

post
Спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хэрхэн авах вэ?

Спортын ертөнцийн хамгийн томоохон үйл явдлын нэг, 2026 оны тодотгол нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. АНУ, Мексик, Канад гээд гурван улсад анх удаа болох, мөн анх удаа 48 улсын шигшээ баг оролцох энэ тэмцээний тасалбарын тухай маш олон хүн асууж, сураглаж, зарим нь бүүр ” захиж” буй тул Та бүхний асуултад энд нэг доор […]

post
Парламент

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2025.10.25) боллоо. “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор […]

post
Нийслэл

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд […]

post
Нийслэл

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Хермес төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь […]

post
Нийслэл

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт […]

post
Парламент

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар даргалан явуулав. Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төсөлд туссан тус Байнгын […]

post
Засгийн газар

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд […]

post
Нийслэл

Эрчим хүчний гудамжны уулзварыг аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч […]

post
Нийслэл

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Дүүжин […]

post
Спорт

Олимпын медальт тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын шигшээ баг тамирчид түүхэндээ анх удаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон. Энэ түүхэн үйл явдлаас 4 жилийн дараа буюу 1968 онд 20 тамирчин Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд өрсөлдөж 1968 оны 10 дугаар сарын 20 -ний энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч. Дамдиншарав чөлөөт бөхийн […]

post
Парламент

ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн […]

post
Нийслэл

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин […]

post
Спорт

Өсвөрийн залуу тамирчид Бахрейныг зорилоо

“Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадам маргааш буюу 10 дугаар сарын 22-ны өдөр хөшгөө нээж, Азийн олимпын зөвлөлийн 45 орны баг тамирчдын цэвэр шударга өрсөлдөөнийг өрнүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин оролцоно. Өнөөдөр 3х3 сагсан бөмбөг, таеквондо, муатай, бокс, холимог тулааны баг тамирчид эх орноосоо мордлоо.

post
Спорт

“Астана дэлхийн цом-2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах “Астана дэлхийн цом-2025”  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.  Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.  Баг […]

post
Нийслэл

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламж барихаар төлөвлөж байна. Мөн нэмэлтээр дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн барих юм. Тодруулбал, Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Баянзүрх […]

post
Нийслэл

“UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB DRONE BATTLE” уралдааныг зарласан. Тус уралдаанд […]

post
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  100 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 29 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.  Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, нэг нь ой хээрийн гал түймэр, […]

post
Спорт

“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртлээ

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын 12 дахь тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хошой мөнгөн медаль хүртлээ.  Тодруулбал тус тэмцээний эмэгтэйчүүдийн карабин төрөлд ахмад Э.Отгонбаяр, ахлах дэслэгч Н.Дуламсүрэн, ахлах ахлагч Б.Нямсүрэн нар оролцож, мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн төрөлд хошууч О.Хосбаяр, ахмад А.Нямбаяр, ахлах ахлагч Б.Эрдэнэбат нар мөнгөн медаль хүртэж, хувийн дүнгээр Д.Мөнх-Алдар гутгаар […]

post
Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн […]

post
Нийслэл

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн […]

post
Нийслэл

Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг […]

post
Нийслэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарласан. Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн гурван төрлөөр бүтээл хүлээн авсан юм. Уралдааны шилдэг оролцогчид шалгарч, өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан шагнал гардууллаа.   […]

post
Засгийн газар

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,  Яг  дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд та бүхэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэдгийн хувьд үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн […]

post
Засгийн газар

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа

Мүүдиз (Moody’s) зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2025.10.16-ны өдөр Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл “В1, Тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Монголын Улсын Зээлжих зэрэглэл “B1, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцлов. Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Зээлжих зэрэглэл нь […]

post
Нийслэл

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник болон элс, цемент, хайрга зардаг зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам метр талбай гарган тус иргэн, аж […]

post
Нийслэл

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

Нийслэлээс 2025 онд ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажилладаг. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн […]