horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг 31-нд нээнэ

post-img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбохоор 3.9 км авто зам тавьж буй. Энэ ажил 88 хувьтай үргэлжилж байна. Уг замын 2.4 км хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн 6 дугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээх юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнээс тодруулахад “Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам хүртэлх авто замын суурь хучилтын ажил дууссан. Аравдугаар сардаа багтаан Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэлх зам болон үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах хэсгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр тэмдэг тэмдэглэгээ суурилуулж байна. Авто замын ажлаас гадна нийт шугам сүлжээний ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлэээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох уг авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай. Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам” гэв.

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 4 км, 1.5км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр  
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг
0/1000